НӨАТ: 100 сая төгрөгийн нэг азтан тодорлоо

Хуучирсан мэдээ: 2018.01.22-нд нийтлэгдсэн

НӨАТ: 100 сая төгрөгийн нэг азтан тодорлоо

НӨАТ: 100 сая төгрөгийн нэг азтан тодорлоо

НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирлыг өчигдөр /2018.01.21/ явууллаа. Энэ удаагийн тохиролд 2017 оны арванхоёрдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийж, бүртгүүлсэн НӨАТ-ын баримт хамрагдсан юм. 

2017 оны арванхоёрдугаар сарын худалдан авалтын сугалааны

  • Азын дугаар 30204358
  • Супер шагналын дугаар 23059186

Энэ удаагийн тохирлоор:

  • 20 мянган төгрөгийн азтан 14,868
  • 100 мянган төгрөгийн азтан 1,504
  • 500 мянган төгрөгийн азтан 131
  • 4 сая төгрөгийн азтан 21
  • 20 сая төгрөгийн азтан 1
  • 100 сая төгрөгийн азтан 1 тодров.
  • Нийт 16,573 хүн азтан боллоо.

Тохирлоор 150 сая төгрөгийн супер азтан тодроогүй. Сугалааны тохирол нь 2017 оны 12-р сарын 1-нээс 12-р сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтын дунд явагдах тул Сангийн сайдын 2017 оны 12 сарын 26-ны өдрийн 381 дугаар тушаалаар батлагдсан Сугалааны тохирлоор 2018 оны төсвийн жилд олгох урамшууллын хэмжээ хамаарахгүй.

Эх сурвалж: Татварын ерөнхий газар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж