ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин усан ариуслын зан үйл хийжээ. Ерөнхийлөгч Путин Ленинград муж болон Санкт Петербургт хийсэн ажлын хөтөлбөрийнхөө дараа Тверь мужийн Нило-Столобенскийн эрэгтэйчүүдийн хийдэд зочилсон юм. Энэ үеэрээ Селигер нуурын усанд шумбан, усаар ариусгах шашны зан үйлийг хийлээ хэмээн Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдээллээ.
“Ерөнхийлөгч үнэн алдартны шашны Бурхны загалмайлсан баяр таарсан тул энэ баярт зориулсан ёслолд оролцсоноос гадна Селигер нуурын усанд шумбан усаар ариусгах зан үйлийг хийлээ” гэж Хэвлэлийн төлөөлөгч хэлсэн байна.
"Энэ жил Оросын төвийн нутгаар хэт хүйтрэхгүй байгаа бөгөөд нуурын ус шөнөдөө хасах 6-7 хэм орчим байгаа" гэж Дмитрий Песков хэлсэн байна.
Ерөнхийлөгч анх удаа ингэж өвлийн улиралд тохиодог шашны энэ баяраар усанд шумбаж байгаа юм биш. Өмнө нь тэрбээр хэд хэдэн удаа энэ зан үйлийг хийж байсан гэж тэрбээр мөн тайлбарлажээ.