Хуучирсан мэдээ: 2011.08.12-нд нийтлэгдсэн

Алтны ханш өсөв

Алтны ханш дахин өслөө. Нью-Йоркийн Металлын бирж дээр нэг унци алтны үнэ 1769.49 ам.доллар болсон. Харин энэ үед Азийн зах зээл дээр нэг унци алт 1814 ам.доллар болж нэмэгдсэн байна. Алтнаас гадна нэг унци мөнгөний үнэ 39.469 ам.доллар болж, өмнөх өдрийнхөөсөө 3.91 хувиар өсчээ. Энэ бүхэнтэй уялдаад олон улсын томоохон банкууд алтны үнийн талаарх прогнозоо өөрчилсөн байна. Тухайлбал, “HSBC” банк энэ онд шаргал металлын үнэ дунджаар 1590 ам.доллар байна хэмээн таамаглаж байсан бол 1652 ам.доллар хэмээн үүнийгээ өөрчилжээ. Харин “Голдман Сакс”-ын шинжээчид алтны үнэ дунджаар 1860 ам.доллар болно хэмээн мэдэгдсэн байна. Ийнхүү металлуудын ханш өсч байгаа нь ам.доллар суларч байгаатай холбоотой хэмээн шинжээчид дүгнэжээ.

"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж