Монгол Улсын 3 сая дахь иргэн мэндлэв (2015.01.24)

Хуучирсан мэдээ: 2018.01.22-нд нийтлэгдсэн

ЭНЭ 7 ХОНОГ ТҮҮХЭНД

Монгол Улсын 3 сая дахь иргэн мэндлэв (2015.01.24)

1922.01.25 Ардын засгийн газраас “Халамжлагат ёсыг халах” тухай шийдвэр гаргажээ.

1929.01.23 Цэргийн явдлын яамны сайдаар Ё.Сандагсүрэн томилогдов.

1929.01.24 БНМАУ-ын 12-р Бага хурал хуралдав. Тус хурлаар Х.Чойбалсанг Улаанбаатар  хотын тэргүүлэгчдийн даргаар сонгов.

1936.01.26 Булан дэрсний постонд үүрэг гүйцэтгэж байсан хилийн манааг баргын морьт бүлэг дайрч, Ш.Гонгорын удирдсан цэргүүдэд цохигдов. Энэ үеэр гарамгай гавьяа байгуулсан Шагдарын Гонгорт БНМАУ-ын баатар цол олгожээ.

1950.01.23 Улсыг батлан хамгаалах яамны сайдаар Цэдэнгийн Жанчив томилогдов.

1952.01.27 БНМАУ-ын Ерөнхий маршал Х.Чойбалсан Москва хотноо Кремлийн эмнэлэгт эмчлүүлж байхдаа нас баржээ.

1967.01.24 БНМАУ-Этиоп улсын хооронд дипломат харилцаа тогтоов.

1986.01.28 Хил орчмын районд суугаа БНМАУ, ЗСБНХУ-ын иргэд хилийг нэвтрэх хялбарчилсан журмын тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр батлагдав.

1987.01.27 БНМАУ Америкийн нэгдсэн улстай дипломат харилцаа тогтоов.

2006.01.27  Батлан хамгаалахын сайдаар М.Сономпил томилогдон ажиллаж эхэлжээ.

2011.01.24 Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэв.

2015.01.24 Монгол Улсын гурван сая дахь иргэн мэндлэв. Энэ өдөр Монголд шинээр 181 иргэн мэндэлснээс гурав нь гадаадад,178 нь эх орондоо төрсөн ба эдгээр хүүхдүүдээс Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нэгдсэн эмнэлэгт амаржсан Энхтүвшингийн Хатанболд, Ганбатын Аззаяа нарын охиныг Монгол Улсын 3 сая дахь иргэнээр тодруулсан юм.

2015.01.28 Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын гурван сая дахь иргэнд Монголжин нэр хайрлав. Мөн Засгийн газрын тогтоолын дагуу 3 сая дахь иргэнийг хоёр өрөө байр буюу тэнцэх хэмжээний урамшуулал, тэтгэмжээр мялааж, түүнтэй цаг, минут, секундын хувьд хамгийн ойр төрсөн 29 хүүхдийг тодруулж, тусгай тэтгэмж, урамшуулал олгов. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж