Ньюс хөтөч: Зах, худалдааны төв, гар утасны худалдаа эрхлэгчид мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.01.22-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Зах, худалдааны төв, гар утасны худалдаа эрхлэгчид мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: Зах, худалдааны төв, гар утасны худалдаа эрхлэгчид мэдээлэл хийнэ

ХОТЫН ЦАГ АГААР

Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 41-43 градус, бусад хэсгээр 36-38 градус, өдөртөө 26-28 градус хүйтэн байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” улсын зөвлөгөөний хоёрдугаар хэсэг Төрийн ордонд эхлэнэ.

11.30

  • "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасангийн талаар аймгийн иргэд мэдээлэл хийнэ.

12.00

  • "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд НӨАТ-ын асуудлаар “Нарантуул” ОУХТ, “Сандэй” худалдааны төв, “Да Хүрээ”, “Хар Хорин” зах, Монголын гар утасны худалдаа эрхлэгчдийн холбоо, ТҮЦ эрхлэгчдийн холбоо, “Дурсамж” холбооны Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас хамтран мэдээлэл хийнэ.
  • Эдийн засгийн сэтгүүлчдийн ‘Өөрчлөгч’ клубээс ‘Шатахууны үнэ ханш эдийн засагт үзүүлэх үр нөлөө’ сэдвээр өнөөдөр ‘ARD’ санхүүгийн нэгдэл’-ийн /’Туушин’ ХХК-ийн хойно байрлах/ байранд хэлэлцүүлэг зохион байгуулна. СЭЗДС, Газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын холбоо, УУХҮЯ, ШӨХТГ, Нефть хийн бүтээгдэхүүний ассоциаци, МҮХАҮТ, компаниудын төлөөлөл оролцоно.

ТӨРИЙН ОРДОНД

10.00

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдана.
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис Хаан” танхимд хуралдана.
  • Монгол Улсын Их Хурлаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт, шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороодын ажлын дэд хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд болно.

14.00

  • Монгол Улсын Их Хурлаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт, шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороодын ажлын хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд болно.
  • Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд болно.

15.00

  • Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.
  • Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан  “В” танхимд болно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж