Хар тамхины төрлийн бодис илрүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.01.21-нд нийтлэгдсэн

Хар тамхины төрлийн бодис илрүүллээ

Хар тамхины төрлийн бодис илрүүллээ

Хар тамхи, мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан 10 гаруй үйлдлийг Монгол Улсын Гаалийн байгууллага 2017 онд илрүүлэн ажилласан юм.

Харин 2018 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Шивээхүрэн дэх гаалийн хилээр Монгол Улсын иргэн Г өөрийн өмчлөлийн 63-14ӨМА улсын дугаартай Фургон маркийн автомашиныг нуувч болгон ашиглаж “Мими” гэх сэргээш агуулсан, донтуулах, сэтгэцэт нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан байна.

Энэ хууль бус үйлдлийг ГЕГ-ын харьяа Шивээхүрэн дэх гаалийн газрын гаалийн улсын байцаагчид албаны эрэлч нохой ашиглан илрүүлж, таслан зогсоолоо.

Дээрх хууль бус үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байх тул харьяаллын дагуу хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн аж. Улсын хилээр нэвтэрч буй иргэд аливаа хууль бус үйлдэлд холбогдохоос Гаалийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж