АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тангараг өргөж албан үүрэгтээ орсон нэг жилийн хугацаа өнгөрлөө. АНУ-д бямба гаригт /2018.01.21/ олон мянган эмэгтэйчүүд Дональд Трампыг эсэргүүцэн жагсав. Эсэргүүцлийн жагсаал Дональд Трампыг тангараг өргөсний дараа ч болж байсан юм.
Жагсаалын талаар Дональд Трамп “Бүх эмэгтэйчүүдийн жагсаалд яг тохирсон өдөр байна” хэмээн жиргэжээ. Өнгөрсөн оны сүүлээр явуулсан судалгаагаар АНУ дахь эмэгтэйчүүдийн дунд ажилгүйдэл 18 жилийн хамгийн доод хэмжээнд байсныг тэрбээр онцолсон байна.
Эх сурвалж: CNN
Б.ТУЯА