Кабул хотын зочид буудлыг барьцаалагчдаас чөлөөллөө

Хуучирсан мэдээ: 2018.01.21-нд нийтлэгдсэн

Кабул хотын зочид буудлыг барьцаалагчдаас чөлөөллөө

Кабул хотын зочид буудлыг барьцаалагчдаас чөлөөллөө

Олон улсын мэдээлэл технологийн хурлыг зохион байгуулах Кабул хотын “Intercontinental” олон улсын зочид буудлыг зэвсэгт барьцаалагчдаас бүрэн чөлөөлжээ.

Зэвсэгт этгээдүүд зочид буудалд олон арван хүнийг шөнийн турш  барьцаалж, Афганистаны хүчнийхэнтэй буудалцсан байна. Аюулгүй байдлын албаныхан таван зэвсэгт этгээдийг хороож, зочид буудлаас 153 хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Зочдын дунд 41 гадаадын иргэн байсан аж. Буудалцааны үеэр таван хүн амь үрэгдэж, зургаан хүн гэмтэж шархтжээ.

Өмнөх өдөр нь АНУ-ын Элчин сайдын яамнаас Кабул хотын зочид буудалд халдлага гарч болзошгүйг сэрэмжлүүлсэн байв.

“Intercontinental” зочид буудал нь өнөөдөр /2018.1.21/ олон улсын мэдээлэл технологийн хурлыг зохион байгуулах товтой байжээ. Халдлага болох үед 100 гаруй IT менежер, инженерүүд хүрэлцэн ирээд байсан аж.

Эх сурвалж: Reuters

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж