Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт малчдад өвс хүргэж явсан том оврын машин замын хажуу руу унасан осол гарчээ. Одоогийн байдлаар ослын шалтгаан тодорхойгүй байгаа гэж Замын цагдаагийг албанаас мэдээллээ.
Мөн Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Бургастайн гарам” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 35 км-т/ Өмнөговь сумын төвөөс нүүрсний уурхайн чиглэлд зорчиж байсан 60-65 УВА улсын дугаартай чиргүүлтэй “Зил-130” ачааны автомашин онхолджээ. Аврах багийнхан 30 минут ажиллаж, осолдсон автомашиныг татаж босгосон байна. Тиймээс том оврын машин барьж, холын замд явж байгаа жолооч нарыг анхаарал болгоомжтой байхыг замын цагдаа нар анхаарууллаа.