Хар тамхи: Залуучуудад хэн мэдээлэл өгөх ёстой вэ? | News.MN

Хар тамхи: Залуучуудад хэн мэдээлэл өгөх ёстой вэ?

Хуучирсан мэдээ: 2018.01.21-нд нийтлэгдсэн

Хар тамхи: Залуучуудад хэн мэдээлэл өгөх ёстой вэ?

Хар тамхи: Залуучуудад хэн мэдээлэл өгөх ёстой вэ?
  • Хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ залуусын дунд, тэр дундаа өсвөр насны хүүхдүүдийн дунд сүүлийн жилүүдэд эрчимтэй тархаж байгааг тоо баримт нотолж байна. Ийм үед энэ хорт зуршлын талаарх мэдээлэл, мэдлэг өгөх, урьдчилан сэргийлэх тал дээр юу хийгдэж байгааг мэдэх зорилгоор залуучуудын дунд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон ТББ-ын төлөөлөлтэй уулзлаа.

“Хар тамхи, мансууруулах бодисын асуудлаар манайд ханддаг залуус байхгүй”

Монголын залуучуудын холбооны Мэдээлэл судалгаа, олон нийттэй харилцах газрын дарга Э.Энхтуяа:

-Монголын залуучуудын холбооны зүгээс залууст тулгамдаж буй асуудал, тэдний хөгжлийг дэмжих үйл ажиллагааг явуулахыг хичээдэг. Энэ жилийн хувьд залуус хамгийн ихээр тулгамдаж буй бэлгийн замын халдварт өвчний чиглэлээр түлхүү ажиллаж, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн. Үүний хүрээнд ойролцоогоор 4000 орчим залууст бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгуулсан.

Мөн хар тамхи, мансууруулах бодисоос урьдчилан сэргийлэх мэдээллүүдийг олон нийтийн сүлжээнд нийтэлж, хүргэсэн. Бид хамгийн гол нь залуустаа ажлаа хүргэж, тэдэнд нөлөөлөх хэрэгтэй. Манай холбоонд залуус маань хандахдаа “Би бэлгийн замаар дамжих өвчин тусчихлаа”, “Би хар тамхи хэрэглэчихлээ” гэж ирдэггүй. Тийм учраас манай байгууллагад ийм асуудлаар ханддаг залуус ч байхгүй. Өнгөрөгч намар хар тамхи, мансууруулах бодисоос урьдчилан сэргийлэх уриалгыг урлагийн салбарын зарим төлөөллүүдэд уриалгыг хүргэхэд Монголын залуучуудын холбоо төлөөлөн болон оролцсон.

Манай Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн байдалд анхаарал тавьж ажилладаг. Ерөнхийдөө хүүхэд, залуучууд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой асуудал гарвал Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв ч юм уу мэргэжлийн байгууллагуудад түлхүү ханддаг. Жишээлбэл, энэ нь гэмт хэргийн шинжтэй учраас цагдаагийн байгууллагад ханддаг. Харин хар тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлуудыг жил бүр тодорхой хэмжээнд зохион байгуулдаг юм. Учир нь үйл ажиллагааны төсөв санхүүтэй холбоотойгоор жил бүр харилцан адилгүй төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Одоогоор манай байгууллагад хар тамхи, мансууруулах бодисын талаар зөвлөгөө авъя гэж хандсан тохиолдол байхгүй.

“Хүүхдүүдэд эерэг мэдээлэл өгч, хар тамхины ойлголтгүй байлгах хэрэгтэй”

Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газрын Сурталчилгаа, нөлөөлөл хариуцсан мэргэжилтэн Б.Батсайхан:

-Манай байгууллага 2010 онд Монгол Улсад анх удаа өсвөр үе, залуучуудын дунд хар тамхи мансууруулах бодисын хэрэглээ байна уу гэдэг тандалт судалгааг хийсэн. Тэр үед Мансуурлын эсрэг үндэсний төв, Эрэгтэйчүүдийн холбоотой хамтран хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ хэр байгааг судалсан. Уг судалгаанд үндэслэн дараа дараагийн жилдээ өсвөр үе, залууст нөлөөллийн хэд хэдэн ажлыг зохион байгуулж байсан. Тухайн үеийн судалгаанд нийт 11 их, дээд сургуулийн залуус, 20 орчим ерөнхий боловсролын сурагчид хамрагдаж, асуулга болон фокус бүлгийн ярилцлагын аргаар судалгааг авсан. Тэр үед хийгдэж байсан судалгааны үр дүн одоо ч яригдсаар байгаа.

Тус судалгаагаар өсвөр үе, залуусын таван хувь нь хар тамхи, мансууруулах бодисыг хэрэглэж үзэж байсан гэж хариулсан байсан. Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой асуудал нь нууц, далд байдаг. Мөн хүүхэд, залуучуудын талаар мэдээлэл олон нийтэд хүрвэл хүний эрхийн асуудал үүсдэг. Нөгөө талаараа өсвөр үеийнхэнд энэ талаарх мэдээллийг илүү дэлгэрэнгүй мэдээлээд байхаар сэдэл өгөх магадлалтай байдаг. Тийм учраас бид урьдчилан сэргийлэхдээ сайн сайхныг уриалахыг боддог. Жишээлбэл, хар тамхины төрөлд ийм ийм ургамал ордог, ингэж хэрэглэдэг гэх мэтчилэн арга хэлбэрийг нь сурталчлахаар хэрэглэж үзэх сэдлийг төрүүлэх хандлагатай байдаг. Тийм учраас илүү болгоомжтой хандаж ёстой. Миний хувьд Мансуурлын эсрэг үндэсний төв байхад сургагч багшаар ажилладаг байсан. Хүүхдүүдэд ч энэ асуудлыг ярихад хүндрэлтэй учраас эерэг мэдээллийг өгч, хар тамхи, мансууруулах бодисын ойлголтгүй байлгах хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ХАРАНГА2 2018-01-21 202.9.43.34

хэлээсэй

Avatar

ХАРАНГА 2018-01-21 202.9.43.34

Энэ хоёр чинь өөрсдөө хар тамхи татаад мансуурчихсан нөхөд байна ш дээ. Тэр нүднийх нь харцыг сайн ажаарай. Яг ийм болдог гэж байгаа юм даа. Өөрсдөө эхлээд хар тамхинаас гарчихаад бусдыг

Avatar

Зочин 2018-01-21 203.91.115.44

 энэ сайт д бүртгүүлээд өдөрт 300$ олж болж байна. http://bit.ly/2rrfpjJ  ороод бүртгүүлээд боллоо. өдөрт 3 цаг суухад болно

Avatar

Зочин 2018-01-21 103.229.121.196

Ёоо ядаж байхад энэ газрын дарга, мэргэжилтэн 2 нь ямар ч аймшгийн царайтай юм бэ? Ийм хүмүүсийг энэ чухал местэн дээр тавихаар чинь аргагүй штээ?! Хүүхэд зөлуучууд очихоосоо айна биз дээ.

Avatar

Зочин 2018-01-21 122.201.24.60

5% geheer bayachuudiin huuhed bugd tatdag gesen ug yum baina shuudee. jiriin ailiin huuhed pivonii mungu l oldoj magadguidee

Avatar

Зочин 2018-01-21

Мөнгөтэй айлын хүүхдүүдийн зугаа шүү дээ. Тэрнээс видео тоглоом тоглоод явж байгаа өлөн гарууд авч амжих ч үгүй….

Avatar

Зочин 2018-01-21 150.129.141.28

Баячуудын хүүхдүүд л тараадаг шүү дээ. Ардаа бат хамгаалалттай юм чинь.

Avatar

Zochin 2018-01-21 202.9.41.69

АРХИА БАГАСГАЖ ШОУНЫ СОЁЛД СУРАЛЦАХ ХЭРЭГТЭЙ… ГЭР БҮЛИЙН ЗӨВ ТӨЛӨВШИЛ ЗӨВ ҮЛГЭР ДУУРИАЛ ЗАЛУУЧУУДАД ХЭРЭГТЭЙ. АРХИНД МӨНГӨӨ ЗАРЦУУЛАХААР ТАРХИНДАА МӨНГӨӨ ЗАРЦУУЛ ЗАЛУУСАА.

Avatar

Зочин 2018-01-21 103.57.95.136

Наад Батсайхан чинь өөрөө хэрэглэцэн байгаан бишүү? Айн?

Avatar

123 2018-01-21 203.91.117.8

arhi ni hamaagui deeree

Avatar

Зочин 2018-01-21 27.123.214.103

Үнэхээр үнэн шүү та интернэтээр өдөрт 3-5 цаг царцуулаад 80-300 доллар олох боломж таны хэр сайн ажиллахаас шалтгаална .мөнгөө найдвартай өгнө .энэ хаягаар орж бүртгүүлээрэй.http://epmoney.club/9706408115236/?rstr=230

Avatar

Зочин 2018-01-21 27.123.214.103

Үнэхээр үнэн шүү та интернэтээр өдөрт 3-5 цаг царцуулаад 80-300 доллар олох боломж таны хэр сайн ажиллахаас шалтгаална .мөнгөө найдвартай өгнө .энэ хаягаар орж бүртгүүлээрэй.http://epmoney.club/9706408115236/?rstr=230

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж