Монголын шатарчид багаараа тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.01.21-нд нийтлэгдсэн

Монголын шатарчид багаараа тэргүүллээ

Монголын шатарчид багаараа тэргүүллээ

“Пёнчан-2018” өвлийн олимпийн хүрээнд зохион байгуулж буй Дэлхийн оюуны спортын наадмын гол төрөл болох Дэлхийн шатрын холбооны чансаатай шатарчдын тэмцээн амжилттай болж, аваргуудаа тодруулжээ.

Тус тэмцээнд Монгол, Орос, Хятад, Солонгос, Англи, Энэтхэг зэрэг орноос нийт 320 гаруй шатарчин оюун ухаанаа сорьсноос Монголын тамирчид 7 алт, 6 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэмцээнийг өндөрлүүлсэн байна.

Энэхүү чансаа өндөр тэмцээнд Монгол Улсаас нийт 30-аад шатарчин 7-23 хүртэлх насны ангилал тус бүр дээр өрсөлдөж, багийн дүнгээр тэргүүн байр эзэлжээ.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж