Хойд Солонгосын 22 тамирчин өвлийн Олимпод оролцоно

Хуучирсан мэдээ: 2018.01.21-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын 22 тамирчин өвлийн Олимпод оролцоно

Хойд Солонгосын 22 тамирчин өвлийн Олимпод оролцоно

Хойд Солонгос улсаас 22 тамирчин ирэх хоёрдугаар сард болох өвлийн Олимпийн наадамд оролцох болжээ. Хойд Солонгос нь уран гулгалт, богино зайн тэшүүрийн уралдаан, цана, уулын цана зэрэг төрлүүдэд тамирчдаа илгээх аж. Хойд Солонгосын тамирчдын асуудлаар Швейцарь улсад Олон улсын Олимпийн хорооны албаныхан өнөөдөр /2018.01.21/ хуралдсан юм.

Солонгосын хойгийн хоёр хуваагдсан үндэстэн ирэх өвлийн Олимпт нэг тугийн дор нэгдэн жагсаж оролцохоор энэ нэгдүгээр сарын эхээр ярилцаж тохирсон билээ. Олон улсын Олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бэчийн мэдээлснээр хоёр Солонгосын тамирчид Олимпийн нээлтийн үеэр Нэгдлийн далбаан дор жагсах аж. Мөн хоёр Солонгосын тамирчдын нэгдсэн эмэгтэй хоккейн багт зөвшөөрөл олгосноо мэдэгджээ. Нэгдсэн хоккейн багт Хойд Солонгосоос хамгийн багадаа гурван тамирчин авах талаар Өмнөд Солонгосын дасгалжуулагч мэдээлжээ.

Эх сурвалж: ВВС

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж