29 эмэгтэй биеэ үнэлж байсныг илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2018.01.21-нд нийтлэгдсэн

29 эмэгтэй биеэ үнэлж байсныг илрүүлжээ

29 эмэгтэй биеэ үнэлж байсныг илрүүлжээ

Эрүүгийн цагдаагийн албаны гуравдугаар хэлтсээс нэгдүгээр сарын 18-19-нд шилжих шөнө Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг саун, массажны газруудад гэнэтийн шалгалт явуулжээ.

Шалгалтаар Баянгол дүүргийн 5, 4, 7, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тодорхой нэр хаяггүй саун массажны таван газрыг илрүүлжээ. Мөн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг саун массажны газруудад эмэгтэйчүүдийг биеэ үнэлэхэд татан оролцуулж, тэднийг биеэ үнэлэх байраар хангадаг этгээдүүдийг үйлдэл дээр нь барьжээ. Нийтдээ 29 эмэгтэй биеэ үнэлж бэлгийн мөлжлөгт өртөж байсан нь тогтоогджээ.

Биеэ үнэлсэн энэхүү үйлдэлд Эрүүгийн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1  дэх хэсэгт заасны дагуу “Биеийг үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөгт оруулах” заалтыг үндэслэлээр буруутгаж, мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн байна.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж