Туркийн онгоцнууд Сирийг бөмбөгджээ

Хуучирсан мэдээ: 2018.01.21-нд нийтлэгдсэн

Туркийн онгоцнууд Сирийг бөмбөгджээ

Туркийн онгоцнууд Сирийг бөмбөгджээ

Туркийн байлдааны нисэх онгоцнууд Сирийн хойд хэсэг дэх курдын газар нутгийг агаараас бөмбөгдөж эхэлжээ. Туркийн Засгийн газраас “террорист” хэмээн нэрлэсэн курдын зэвсэг  бүлэглэлийг өмнөд хэсгийн Африн мужаас шахан гаргахыг хичээж байгаа аж. Энэ нь АНУ болон Туркийн хооронд зөрчил үүсгэж магадгүй гэдгийг шинжээчид анхааруулжээ. АНУ-ын дэмжлэгтэй курдын зэвсэгт бүлэглэлээс мэдээлснээр Туркийн агаарын дайралтад есөн хүн амь үрэгдсэн аж. Түүнчлэн Сирийн Засгийн газраас Туркийн цэргийн ажиллагаа түрэмгий халдлага хэмээн буруутгажээ. Харин Туркийн Гадаад хэргийн яамнаас цэргийн ажиллагаа явуулахдаа Сирийн газар нутгийн халдашгүй дархан байдлыг хүндэтгэн үзэхийн зэрэгцээ 108 байршилд цохилт өгөхөө мэдэгджээ.

Эх сурвалж: ВВС

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж