Цахим мөнгө, блокчэйн технологид төрөөс баримтлах бодлогын талаар хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2018.01.21-нд нийтлэгдсэн

Цахим мөнгө, блокчэйн технологид төрөөс баримтлах бодлогын талаар хэлэлцэнэ

Цахим мөнгө, блокчэйн технологид төрөөс баримтлах бодлогын талаар хэлэлцэнэ

УИХ-ын  ирэх долоо хоногийн  чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн 2018 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар баталснаар хүргэж байна.


НЭГДҮГЭЭР САРЫН 25, 26-НЫ ПҮРЭВ, БААСАН ГАРАГТ 10.00 ЦАГААС

  • “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Бусад;
  • Улсын Их Хурлын гишүүн Н.Учралаас Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж “Цахим мөнгө, блокчэйн технологийн талаар төрөөс баримтлах бодлого, цаашид цахим мөнгө, блокчэйн технологийг хөгжүүлэх бол хэрхэн дэмжиж, хамтран ажиллах, татварын болон хяналтын ямар тогтолцоог нэвтрүүлэх” талаар тавьсан асуулгын хариуг сонсох юм.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж