Дэлхийн эдийн засгийн форум хоёр хоногийн дараа эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2018.01.21-нд нийтлэгдсэн

Дэлхийн эдийн засгийн форум хоёр хоногийн дараа эхэлнэ

Дэлхийн эдийн засгийн форум хоёр хоногийн дараа эхэлнэ

Дэлхийн эдийн засгийн чуулган хоёр хоногийн дараа Швейцарын Давос хотноо эхэлнэ. Энэ жил зохион байгуулагчид чуулганаа нэгдүгээр сарын 23-26-ны өдрүүдэд ‘Хагаралдсан дэлхий ертөнцөд хамтын ирээдүйг хуваалцах нь’ сэдвийн дор явуулах аж.

48 дахь удаагийн дэлхийн эдийн засгийн чуулганд 70 гаруй орны төр, засгийн тэргүүн, олон улсын 38 байгууллагын тэргүүлэгч нийт 3000 гаруй төлөөлөгч оролцохоор бүртгүүлжээ. Чуулганд 400 орчим хэлэлцүүлэг өрнөх юм байна.

Өндөр дээд албан тушаалтнуудын дунд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, Европын комиссын Ерөнхийлөгч Жан Клод Юнкер нар багтсаныг олон улсын мэдээллийн агентлагууд онцолжээ.

Үүнээс гадна Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди чуулганыг нээж үг хэлэх бол хаалтын үгийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэлэх товтой байна.  Харин Монгол Улсаас Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нар Засгийн газрыг төлөөлөн оролцох юм.

Д.УУДАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж