Хойд Солонгосын төлөөлөгчид Өмнөд Солонгост хоёр хоногийн айлчлал хийж байна. Тэд Пёнчанд болох 2018 оны Өвлийн Олимпийн наадамд оролцох Хойд Солонгосын урлагийн багийн бэлтгэлийг хангахаар ийнхүү айлчилж байгаа ажээ.
Долоон хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид өнөөдөр /2018.01.21/ Өмнөд Солонгост очсон байна. Тэдний дунд хөгжмийн "Моранбон" хамтлагийн ахлагч Хён Сон Воль байгаа ажээ.
Өмнө нь, 2018 оны Өвлийн олимпийн наадмын нээлтийн ёслолын үеэр Хойд болон Өмнөд Солонгосын тамирчид нэг тугийн дор жагсана гэж мэдээлж байсан билээ.
А.АНИР