Х.Баттулга ХУД, БЗД-ийн иргэдтэй уулзана

Хуучирсан мэдээ: 2018.01.21-нд нийтлэгдсэн

Х.Баттулга ХУД, БЗД-ийн иргэдтэй уулзана

Х.Баттулга ХУД, БЗД-ийн иргэдтэй уулзана

Ерөнхийлөгч Х.Баттулгын иргэдтэй уулзах уулзалт өнөөдөр Хан-Уул, Баянзүрх дүүрэгт үргэлжилнэ. Түүний Хан-Уул дүүргийн иргэдтэй уулзах уулзалт одоо 11.00 цагт Соёлын төв өргөөнд  бол Баянзүрх дүүргийн иргэдтэй хийх уулзалт 15.00 цагт Монгол бөхийн өргөөнд болох юм.

Үүнээс гадна өнөөдөр соёл урлаг, спортын нийтийн хамарсан арга хэмжээнүүд болно. Тухайлбал,

  • 11.00 цагт Гоёл чимэглэл урлаачдын уулзалт Баянзүрх дүүргийн  26 дугаар хороо ‘Их Монгол’ цогцолборын гуравдугаар давхарт ‘Стартап терминал’ төвд болно.’Сувдан хэлхээ’ урланг үүсгэн байгуулагч, гоёл чимэглэл урлаач Ц.Сувд-Эрдэнэ энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирж өөрийн ажлын туршлага, бизнесийн гараагаа хэрхэн эхлүүлж байсан түүхээ хуваалцаж, зорилго нэгтэй олон бүсгүйчүүдтэйгээ нэгдэх юм.
  • Хүнд ангиллын зэрэгтэй тамирчид Найрамдал, Чингэлтэй гэсэн маршрутаар 15-16 км алхахаар өглөө 09.00 цагт замдаа гарчээ.  Хайрхан аялагч клубээс зохион байгуулж буй энэхүү алхалт нь энэ оны хамгийн хүйтэн өдөр буюу -28 хэмийн хүйтэнд, зам жимгүй газрыг  туулах аж.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж