Какүрюү М.Ананд башёг тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2018.01.20-нд нийтлэгдсэн

Какүрюү М.Ананд башёг тэргүүлж байна

Какүрюү М.Ананд башёг тэргүүлж байна

Мэргэжлийн сүмо бөхийн нэгдүгээр сарын тэмцээн буюу Хацү башё Токио хотноо болж байна. Башёгийн долоо дахь өдрийн барилдаан өнөөдөр боллоо.

Ёкозүна Какүрюү М.Ананд Точиношингоор долоо, озэки Гоэйдо комүсүби Такакешогоор зургаа дахь даваагаа авлаа. 

Манай бөхчүүдээс Ичиножёо А.Ичинноров озэки Такаясүг давж, гурван даваатай болсон бол сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил Хокүтофүжид ялагдсанаар башёг хоёр даваа, таван унаатайгаар башёг үргэлжлүүлж байна. Мөн Араваши Э.Дөлгөөн Чиёотайрюүгээр дөрөв дэх даваагаа авлаа.

Хацү башёг ёкозүна Какүрюү, сэкивакэ Митакеми нар долоон даваатай тэргүүлж байгаа бол маэгашира Точиношин нарын гурван бөх зургаан даваа, нэг унаатайгаар тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдэж байна.

Хацү башёг ёкозүна Хакүхо М.Даваажаргал, ёкозүна Кисэносато, озэки цол хүртэж явсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нарын хүчтэнүүд дундаас башёг орхилоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж