“Мөнхийн баян гал” ХХК хүмүүнлэгийн арга хэмжээг үргэлжлүүлэв

Хуучирсан мэдээ: 2018.01.20-нд нийтлэгдсэн

“Мөнхийн баян гал” ХХК хүмүүнлэгийн арга хэмжээг үргэлжлүүлэв

“Мөнхийн баян гал” ХХК хүмүүнлэгийн арга хэмжээг үргэлжлүүлэв

Хятад, Монголын нийгмийн хөгжлийн сан, “Мөнхийн баян гал” ХХК хамтран Төв аймгийн Сэргэлэн суманд “Дулаан өвөл” төслийн арга хэмжээг зохион байгуулав.

Нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэж буй энэхүү төслийн ажил тав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд Цагаан сарын баярын өмнө уламжлалт болгон хийгдэж иржээ.  

Сэргэлэн сумын соёлын төвд нэгдүгээр сарын 18-ны өдөр болсон арга хэмжээнд “Мөнхийн баян гал” ХХК-ийн үйлдвэрийн дарга Жан Луан Ли, Хятад Монголын нийгмийн хөгжлийн сангийн гишүүн Лүо Зэн Лун болон Сэргэлэн сумын засаг дарга Энхбаяр болон ард иргэд оролцлоо.

Цементийн үйлдвэрийн хамт олноос өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих үүднээс “Дулаан өвөл” төслийн хүрээнд жил бүр 300 гаруй иргэнд хүрч ажилладаг байна. Сүүлийн жилүүдэд энэхүү арга хэмжээг тогтмол хийдэг болсон бөгөөд энэ хугацаанд нийт 1000 гаруй иргэдэд өргөн хэрэгцээний бараа бүтээгдэхүүнээр үйлчилсэн байна.

“Дулаан өвөл” төслийн арга хэмжээний үеэр цементийн үйлдвэр эрхэлдэг “Мөнхийн баян гал” ХХК болон Сэргэлэн сумын иргэдтэй ярилцлаа.

СЭРГЭЛЭН СУМЫН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАЯР

Сэргэлэн сумын засаг дарга Э.Энхбаяр

Манай сумын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг олон компани байдаг. Түүний нэг бол “Мөнхийн баян гал” ХХК байгаа. Уг компани “Дулаан өвөл” төслийн хүрээнд  сүүлийн таван жил Цагаан сарын баярын өмнө арга хэмжээ зохион байгуулдаг. Энэхүү төслийн хүрээнд малчдад зориулсан хүмүүнлэгийн ажлыг хийж байна. Жилд 300 гаруй иргэдэд хүмүүнлэгийн тусламжийг хүргэдэг. Цагаан сарын өмнө болж байгаа болохоор өндөр настан болон малчдад ихээхэн дэмжлэг болж байна.

“Мөнхийн баян гал” ХХК-ий Гадаад харилцааны менежер Н.Бямбадорж

Манай компани Сэргэлэн суманд цементний үйлдвэр эрхэлдэг. Анх 2009 онд тухайн үеийн Засгийн газрын эрх бүхий хүмүүс хөрөнгө оруулагч талтай албан ёсны санамж бичиг хийгдэж, үйл ажиллагаа эхэлж байсан. Хуурай аргын технологоор жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад ороод хоёр жил боллоо. Үйлдвэр байгуулагдсан цагаасаа хойш сумын удирдлагуудтай хамтран ажиллаж, тодорхой ажлуудад ивээн тэтгэгчээр ажилласаар байна. Сумын иргэдэд хөнгөлөлттэй үнээр цемент өгөх болон урлаг, спортын арга хэмжээг ивээн тэтгэдэг. Өнгөрсөн онд аймаг, сум орон нутгаас 50 гаруй иргэдийг компанидаа ажлын байраар хангасан. Нийгмийн хариуцлагын үүднээс хүмүүнлэгийн ажлыг зохион байгуулж, “Дулаан өвөл” төсөл улам өргөжсөн байна. Энэхүү төслийн хүрээнд уламжлалт арга хэмжээг Цагаан сарын баярын өмнө Хятад Монголын нийгмийн хөгжлийн сантай хамтран хийлээ.

 “МӨНХИЙН БАЯН ГАЛ” ХХК-ИЙН ҮЙЛДВЭРИЙН ДАРГА ЖАН ЛУАН ЛИ

 “Мөнхийн баян гал” ХХК-ийн үйлдвэрийн дарга Жан Луан Ли

“Дулаан өвөл” төслийн арга хэмжээнд ирсэн хүндэт зочид болон иргэн та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж байна. Миний бие “Мөнхийн баян гал” компанийн дарга болон нийт ажилчдынхаа өмнөөс талархал илэрхийлэхээр ирлээ. Бид 2010 оноос Сэргэлэн суманд үйлдвэрийн барилгын угсралтын ажлыг явуулж, 2015 оноос ашиглалтад орууллаа. Энэхүү хугацаанд та бүхэнтэй байнгын харьцаатай байлаа. Манай үйлдвэр одоогоор амарсан байгаа ч гэсэн үйлдвэрийн хамт олноо төлөөлөн ирсэндээ баяртай байна. Та бүхэнд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Энэ үеэр Сэргэлэн сумын иргэдийн сэтгэгдлийг сонслоо. Аймгийн төвдөө ойр байдгаас гадна шинэ нисэх буудлын зэргэлдээ буй Сэргэлэн сумын ирээдүй сайхан болно гэдэгт нутгийн иргэд итгэж байгаагаа хэлж байв.  

Сэргэлэн сумын өндөр настан М.Ядамсүрэн

Эгч нь насаараа нутагтаа амьдарч байна. Худалдаа бэлтгэлийн ангид худалдагч, нягтлан хийж байгаад банкинд ажиллаж тэтгэвэртээ гарсан даа. Сүүлийн хэдэн жил ахмадын хороонд ажиллаж байна. Энэ жил өвөлжилт хүнд болж байгаа. Сумын төвийн бидэнд бол гайгүй ээ. Харин хөдөө байгаа малчдад их хүнд байна. Хол явсан, оторт гарсан малчдад хэцүү байна даа. Манай сум хөгжил муутай газрын нэг. Аймгийн төвдөө ойр байдгаас гадна удахгүй ашиглалтад орох нисэх онгоцны буудлын дэргэд байна. Тиймээс нутаг минь улам сайхан хөгжил цэцэглэлтэй болно гэж итгэж байдаг. Сүүлийн жилүүдэд “Мөнхийн баян гал” компани иргэдэд тусламж хүргэж байгаад олон хүний өмнөөс талархаж байна. Ахмадууд, өндөр настан болон малчин түмэнд Цагаан сарын баярыг угтаж, өргөн хэрэгцээний бараа бүтээгдэхүүнийг бэлэг болгож байгаад талархаж байна. Нохой жилдээ эрүүл энх, сайн сайхан байхыг хүсэн ерөөе.

Сэргэлэн сумын I багийн иргэн Ж.Алтаннавч (60 настай)

Би сүүлийн гурван жил энэхүү төсөлд хамрагдаж байна. Цагаан сарын өмнө болж байгаа болохоор бидэнд их нэмэр болдог. Тэтгэвэрийн бидэнд бол их дэмтэй байдаг. Мөн өвөлжилт хүндэрч буй малчдад ч бас их нэмэр болж байна. “Мөнхийн баян гал” компаний хамт олонд их баярлаж байгаагаа хэлмээр байна. Ажил үйлс өөдрөг, амжилттай байгаарай.

“МӨНХИЙН БАЯН ГАЛ” ХХК-ИЙ ТАНИЛЦУУЛГА

Төсөл хэрэгжүүлэгч “Мөнхийн баян гал” ХХК нь БНХАУ-ын барилгын материал үйлдвэрлэлийн корпорацийн харъяа Хятадын цементийн нэгтгэл группын (CUCC) охин компани бөгөөд “Улаан” нэртэй цементийг үйлдвэрлэж байна.

2009 оны 06-р сард БНХАУ-ын төлөөлөгч нар Монгол улсад айлчлах үеэр Улаанбаатар хотноо хоёр улсын дарга нарын оролцоотойгоор БНХАУ-ын барилгын материал үйлдвэрлэлийн корпорацийн ТУЗ-ын дарга СунЖиПин, БНХАУ-ын хөгжлийн банкны ӨМӨЗО дахь салбар банкны ерөнхийлөгч МаЖиан нар БНХАУ-ыг төлөөлөж, мөн Монгол улсын Зам Тээвэр, Барилга хот, байгуулалтын яамны сайд асан Х.Баттулга Монгол улсыг төлөөлөн “Монгол улсад жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх  үйлдвэрийн төслийн санамж бичиг”-т гарын үсэг зурсан.

Энэхүү санамж бичигт гарын үсэг зурснаас хойш БНХАУ-ын барилгын материал үйлдвэрлэлийн корпорацийн харъяа CUCC групп нь тухай төсөлд хөрөнгө оруулж эхэлсэн юм. Энэхүү төсөл нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт баригдах ба нийт 859 сая юаний хөрөнгө оруулалт, 2 үе шаттайгаар хэрэгжсэн болно.

Уг төсөл нь 2010 оны 4-р сараас эхлэн баригдаж эхэлсэн юм. 2010 оны 6-р сарын 18 өдөр  хөрөнгө оруулагчид болон сумын удирдлага нар төслийн барилгын ажлын талбайд биечлэн очин танилцаж,  үйлдвэрийн барилгын ажлын тууз хайчлах нээлтийн үйл ажиллагаанд оролцсон юм.

Нэгдүгээр хэсгийн бүтээн байгуулалт нь Φ3.2×13м урттай, цагт 75 тонн, жилд 1 сая тонн цемент тээрэмдэх хүчин чадалтай 2 ширхэг тээрэм байсан юм.  Нэгдүгээр хэсгийн барилгын ажил 2015 оны 5-р сарын 20ны өдөр дуусч тус төсөл нь цемент үйлдвэрлэх үе шатандаа орсон юм.

2015 оны 7-р сарын 2-нд УУХ-ын гишүүн Ц.Дашдорж, Монгол улсын барилга хот байгуулалтын яамны сайд Д.Цогтбаатар, Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Мэндсайхан, орон нутгийн төлөөлөл болон БНХАУ-ын Mонгол дахь элчин сайдын яамны төлөөлөгч, хөрөнгө оруулагчийн төлөөлөл, компаний удирдлага нар цементийн нэгдүгээр хэсгийг тууз хайчлан ашиглалтанд оруулсан.

Хоёрдугаар ээлжийн бүтээн байгуулалт нь өдөрт 2500тонн, жилд 750 мянган тонн чулуунцар үйлдвэрлэх хүчин чадалтай шатаах зуухны шугам  юм.

 2016 оны 6-р сарын 10нд шатаах зууханд гал асааснаар энэхүү төслийн хамгийн гол хэсгүүд амжилттай ашиглалтанд юм.

Төсөл нь хуурай аргаар цемент үйлдвэрлэх технологи болон байгальд хоргүй тоног төхөөрөмж ашиглаж Улаанбаатар дах цахилгаан станцийн хаягдал үнс, төмрийн үйлдвэрийн хаягдал зэрэг материалыг хольц болгон цемент үйлдвэрлэнэ. Цементийн өртгийг буруулан тээврийн зардлыг хэмнэж Монгол улсын зах зээлд хямд үнэтэй, өндөр чанартай цемент болон клинкер  үйлдвэрлэнэ. Монгол улсын цементийн зах зээлийн үнийг тогтворжуулж, цемент үйлдвэрлэдэг аж ахуйн чанарын түвшинг дээшлүүлэхэд эергээр нөлөөлнө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж