30 мянган байрыг иргэдэд олгох гарц гаргана

Хуучирсан мэдээ: 2018.01.20-нд нийтлэгдсэн

30 мянган байрыг иргэдэд олгох гарц гаргана

30 мянган байрыг иргэдэд олгох гарц гаргана

Барилга хот байгуулалтын сайд Х.Баделханы хэлж буйгаар Засгийн газар агаарын бохирдлыг бууруулахын тулд ашиглалтад орсон 30 мянга орчим айлын орон сууцыг иргэдэд олгох бодлого барьж буй аж.

Гэхдээ иргэд байр худалдан авах чадваргүй байгаа юм. Нөгөө талд барилгын компаниуд өндөр зээл аваад барилгаа барьчихсан. Хоёр талд үүссэн хүндрэлтэй асуудлыг шийдэхийн тулд Засгийн газарт салбарын яам нь санал оруулна. Энэ нь аж ахуйн нэгж, арилжааны банк, төр гурван талдаа тохироод 1-2 жилийн хугацаанд зарим иргэдийг орон сууцанд оруулаад, төлбөр тооцоог нь дараа нь авах зохицуулалт аж.

Жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдах иргэдээс банк худалдан авах байрныхаа урьдчилгаа 30 хувиа төлөх шаардлага тавьдаг. Гэтэл урьдчилгаа төлөх боломжгүй иргэд олон юм байна.

Мөн барилгын компаниуд зээлийнхээ хүүнд шатаж эхэлсэн. Иймээс орон нутаг, нийслэлийн захын дүүрэгт баригдсан орон сууцны үнийг бууруулж, түүнд иргэдээ хамруулах зэрэг арга хэмжээ авах төлөвлөгөөтэй аж.

Г.ХОРОЛ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж