Тэшүүрчид Хандгайтын мөсөн талбайд өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2018.01.20-нд нийтлэгдсэн

Тэшүүрчид Хандгайтын мөсөн талбайд өрсөлдөж байна

Тэшүүрчид Хандгайтын мөсөн талбайд өрсөлдөж байна

Монголын тэшүүрийн холбооны нэрэмжит шилжин явах цомын аварга шалгаруулах тэмцээнийг өнөөдөр(2018.01.20) Хандгайтын мөсөн гулгуурийн талбайд зохион байгуулж байна. Тус тэмцээнд аймгуудын Биеийн тамир, спортын газар болон сум, дүүргийн спортын холбоод бие даан оролцож байгаа бөгөөд багийн дүнгээр ялагчид тодорно. 

Цомын тэмцээн ойрын зай болон бөөн гараатай уралдаан болох бөгөөд тэмцээн маргааш өндөрлөнө. 

Ойрын зайн багийн уралдаанд нэг багаас гурван тамирчинд уралдаанд гарах бөгөөд тойрог бүрт багийн гишүүд хасагдаж, сүүлийн нэг тамирчин барианд орох зарчмаар ялагч тодрох юм байна. Мөн бөөн гарааны уралдаанд эрэгтэй 20, эмэгтэй 10 тойрог гүйх бөгөөд нас харгалзахгүй аж.

Багийн дүнгээр тэргүүн байрт эзэлсэн баг Монголын тэшүүрийн холбооны шилжин явах цом, өргөмжлөл 1 сая төгрөг хүртэх бол хоёр, гуравдугаар байрт орсон баг 800, 600 мянган төгрөгийн урамшуулалтай аж.

Хандгайтын 400 метрийн мөсөн гулгуурын талбайд болж буй тэмцээний талаарх мэдээллийг эргэн хүргэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж