Вера Звонарева дэлхийн чансааны хоёрт бичигдлээ

Хуучирсан мэдээ: 2011.08.12-нд нийтлэгдсэн

Вера Звонарева дэлхийн чансааны хоёрт бичигдлээ

Талбайн теннисний эмэгтэйчүүдийн дэлхийн чансааны хоёрт ОХУ-ын тамирчин, 26 настай Вера Звонераво бичигдэх боллоо. Канадын Торонто хотод болж буй WTA-ийн “Рожерсын цом”-ын үеэр дэлхийн чансааны хоёрт бичигдээд буй Бельгийн Ким Клийстерс Хятадын Чжэн Цзетэй тоглож байхдаа бэртэл авснаар тэмцээнийг эхний шатнаас орхисон юм. Ингэснээр Клийстерс “Цинциннати”-ийн тэмцээнд түрүүлж, 900 оноо авснаа хамгаалж чадалгүй 6795 оноотой болж, чансааны гурав руу ухарлаа. Харин 7045 оноотой Звонарева хоёрт бичигдэх болжээ. Одоогоор WTA-ийн дэлхийн чансааг 9915 оноотой Данийн Каролин Возняцки тэргүүлж байна.

Б.Ойнбилэг 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж