НӨАТ-ын урамшууллын 2018 оны нэгдүгээр сарын сугалааны тохирол маргааш “Боловсрол” телевизээр орон даяар шууд цацагдана.
Иргэн таны 2017 оны арванхоёрдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн 23.59 цагаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.
Энэхүү сугалааны тохирол нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтын дунд явагдах тул Сангийн сайдын 2017 оны 12 сарын 26-ны өдрийн 381 дугаар тушаалаар батлагдсан Сугалааны тохирлоор 2018 оны төсвийн жилд олгох урамшууллын хэмжээ хамаарахгүй аж.