Солонгос теннисчин шөвгийн 16-д үлдлээ

Хуучирсан мэдээ: 2018.01.20-нд нийтлэгдсэн

Солонгос теннисчин шөвгийн 16-д үлдлээ

Солонгос теннисчин шөвгийн 16-д үлдлээ

Талбайн теннисний энэ оны анхны “Их дуулга” болох Австралийн нээлттэй тэмцээн Мельбурн хотноо болж байна. Тус тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн дөрөвдүгээр тойрогт өрсөлдөх теннисчид эхнээсээ тодорч эхэллээ.

Испанийн Рафаэль Надаль, Каррено Буста, Болгарын Г.Димитров, Италийн Фогнини, Сеппи нарын шилдэг теннисчид шөвгийн 16-д үлдээд байна. Тэгвэл тэдний дунд БНСУ-ын Жон Хён (21 настай) багтлаа. Тэрбээр тус тэмцээнд дөрөвт эрэмбэлэгдсэн Германы Зверевыг таван үе үргэлжилсэн тоглолтод 5:7, 7:6, 2:6, 6:3, 6:0-оор хожиж, дөрөвдүгээр тойрогт үлдлээ.

Жон Хён хоёрдугаар тойрогт ОХУ-ын Д.Медведевийг гурван үеийн турш 7:6, 6:1, 6:1-ээр илүүрхэн хожсон юм. Тэгвэл тэрбээр дахин нэг шилдэг теннисчинийг хожиж, 16-д үлдээд байна.

Жон Хён дараагийн тойрогт Сербийн Новак Жокович, Испанийн Рамос Винолас нарын хэн хожсонтой нь тоглох юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж