“Чио Чио сан” дуурь эгшиглэнэ

Хуучирсан мэдээ: 2018.01.20-нд нийтлэгдсэн

“Чио Чио сан” дуурь эгшиглэнэ

“Чио Чио сан” дуурь эгшиглэнэ

“Амралтын хөтөч” булангаараа хаана ямар тоглолт болох тухай мэдээллийг хүргэе.

Улсын дуурь бүжгийн эрдмийн театр:

Нэгдүгээр сарын 20, 21-нд 17.00 цагт Ж.Пуччинын “Чио Чио сан” дуурь эгшиглэнэ.

Италийн нэрт хөгжмийн зохиолч Ж.Пуччини ‘Чио Чио сан’ дууриа анх хоёр үзэгдэлтэй бичсэн бөгөөд хамгийн анхны тоглолтоо 1904 оны 2-р сарын 17-нд алдарт Ла Скала театрт тоглоход үзэгчид огтхон ч хүлээж аваагүй гэдэг.

Иймээс Пуччини богино хугацаанд дууриа засан гурван үзэгдэлтэй болгон бичиж 5-р сарын 28-нд Брессиагийн театрт тавьсан нь гайхалтай амжилтад хүрч өнөөг хүртэл дэлхий дахины үзэгчдийн таашаан үздэг сонгодог дуурь болж чаджээ.

Чио Чио сан дуурь Монгол улсын тайзнаа 1967 оны 4-р сарын 17-нд Д.Лхасүрэн найруулан тавьж, удирдаач Б.Дамдинсүрэн, Ж.Чулуун нар анх удирдсан байдаг.

‘Чио чио сан’ дуурийн цомнолыг Италийн Луижи Иллика, Жузеппе Жиакоза нар Жон Лютер Лонгийн ‘Эрвээхий хатан’ богино туужаас сэдэвлэн бичсэн ба ‘Эрвээхий хатан’ богино туужийг Пьер Лоти хэмээх франц зохиолчийн 1898 онд бичсэн ‘Хризантем Хатагтай’ хэмээх хагас намтарчилсан бүтээлээс сэдэвлэсэн түүхтэй. 1906 онд Пуччини 3 дахь хувилбараа бичиж Нью- Йоркийн театрт тоглуулаад 1907 онд 4 дэх хувилбар болгож зарим хоолойг нэмсэн нь Парист анх тоглогдсон ба хамгийн сүүлд буюу 1907 оны сүүлээр Пуччини нэгтгэн засварлаж, эцсийн хувилбарыг гаргасан нь эдүгээ ‘Үндсэн эх’ хэмээн нэрлэгдэж дэлхий дахинаа тоглогдож байна.

‘Чио Чио Сан’ дуурь өнөөдөр дэлхий дахинаа тогтвортой, хамгийн их тоглогддог дуурийн зургаадугаарт бичигдэж байна.

Улсын драмын эрдмийн театр:                           

Нэгдүгээр сарын 26, 28-нд 19.00, 17.00 цагт  У.Шекспир “Ромео Жульетта” сонгодог жүжигийг “амилуулна”.

Дэлхий даяар үнэлэгддэг хайрын сонгодог алдарт бүтээл болох У.Шекспирийн “Ромео Жульетта” жүжгийг тус театрынхан 2015 онд бүтээн туурвиж, 85 дахь үзвэрийн жилээрээ уран бүтээлчдийнхээ уран сэтгэмж, өгүүлэмжээр дамжуулан , үзэгчдийнхээ оюуны мэлмийд өргөн барьсан билээ.

Уг жүжгийн гол дүрүүд болох Ромеод жүжигчин Б.Шинэбаяр, Жульеттад жүжигчин Г.Номуун, Меркуциод СТА жүжигчин Э.Тодгэрэл, Тибальтад жүжигчин Г.Алтангэрэл, Бенволиод жүжигчин Б.Золжаргал, Өрлөг эхэд Гавъяат жүжигчин Ж.Оюундарь, Капулеттид СТА жүжигчин Г.Эрдэнэбилэг, Монтеккид СТА жүжигчин Г.Амгаланбаатар, Лоренцо ламд СТА жүжигчин С.Болд-Эрдэнэ нар тоглож байна.

 

           

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж