АНУ-ын засгийн газрын санхүүжилтийг царцаав

Хуучирсан мэдээ: 2018.01.20-нд нийтлэгдсэн

АНУ-ын засгийн газрын санхүүжилтийг царцаав

АНУ-ын засгийн газрын санхүүжилтийг царцаав

АНУ-ын Конгресс өчигдөр орой холбооны төсвийн төслийн тухай шинэ хууль баталж чадаагүй учраас холбооны засгийн газар хаагдахад хэдхэн цаг үлдээд байна.

Холбооны төсвийн жил өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нд дуусгавар болсон ч төсвийн нэмэлт санхүүжилтын олон хөтөлбөрийн дүнд хугацааг 2018 оны нэгдүгээр сарын 19 болгосон юм.

Засгийн газрыг хаагдахаас сэргийлэхийн тулд Вашингтоны эрх баригчид чадах бүхнээ хийж байна.

Пүрэв гаригт төлөөлөгчдийн танхимын 230 гишүүний 197 нь ирэх сар болтол төсвийн санхүүжилтыг сунгахыг дэмжсэн. Өчигдөр орой Сенатад төсвийн шинэ хуулийн төсөлд санал хураалт явуулахад олонхийн суудалтай Бүгд найрамдах намын лидерүүд  дэмжлэг авч чадаагүй билээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп энэ асуудал шийдэгдэхийг хүлээн Флоридад гольф тоглохоор төлөвлөж байснаа хойшлуулсан гэнэ. Трамп Ардчилсан намын дарга Чак Шумерыг дуудан уулзаж, яаралтай арга хэмжээ авахыг зөвлөжээ.

Үүнээс нэг цагийн дараа Шумер хэвлэлийнхэнд мэдэгдэл гаргахдаа “Асуудлыг шийдэхэд бага зэрэг ахиц гарсан боловч олон зөвшилцөлд хүрээгүй олон асуудал байна” гэжээ.

Харин Трамп твиттертээ холбооны төсвийн санхүүжилттэй холбоотой асуудлаар ахиц гарсан хэмээгээд санхүүжилтыг дөрвөн долоо хоногоор сунгах нь зүйтэй хэмээн жиргэсэн байна.

Гэвч нэг их удалгүй АНУ-ын арми, батлан хамгаалах болон аюулаас хамгаалахад хангалттай хөрөнгө төсөвлөгдөхгүй байж магадгүй гэж Трамп бичсэн байна. Трамп Ардчилсан намынханыг өөрийнх нь санаачилсан татвар бууруулах төлөвлөгөөнд саад учруулахын тулд засгийн газрыг хаахыг хүсч байна гэжээ.

Холбооны засгийн газар хаагдана гэдэг нь ажлаа хэсэгчлэн зогсооно гэсэн үг ажээ. Шинэ төсөв батлагдахгүй байгаагийн улмаас төвийн Засгийн газрын үйл ажиллагаа үндсэндээ зогсоно. Эрүүл мэнд, боловсрол, тээвэр зэргээс бусад төрийн үйлчилгээ түр зогсох ажээ. Сүүлд АНУ-ын Холбооны засгийн газар 16 хоног хаагдаж байсан юм.

Эх сурвалж: BBC

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж