Ахмадуудад "Насны хишиг" олгоно

Хуучирсан мэдээ: 2018.01.20-нд нийтлэгдсэн

Ахмадуудад "Насны хишиг" олгоно

Ахмадуудад "Насны хишиг" олгоно

Засгийн газрын хуралдаанаас өчигдөр ахмад настны тэтгэврийг 27 мянган төгрөгөөр нэмэх шийдвэрийг гаргасан. Хэдийгээр энэ нь үнийн энэ их хөөрөгдлийг дарах хэмжээний биш ч гэлээ ахмад настнууд тэтгэвэр нь нэмэгдсэнд баяртай байна. “Сар шинийн өмнө бурзайх боллоо” гэцгээн ярьцгааж буй. Тэтгэврийг ирэх хоёрдугаар сарын 1-ээс эхлэн нэмэх юм.

УИХ-аас мөн Ахмад настны тухай хуулийг шинэчлэн баталснаар өнгөрсөн жилээс эхлэн 65-аас дээш насны ахмадад тэтгэврээс нь гадна “Насны тэтгэмж” олгодог болсон. Тодруулбал, 65-69 настай ахмад настанд 50 мянга, 70-79 настай ахмад настанд 80 мянга, 80-89 настай ахмад настанд 150 мянга, 89-ээс дээш настай ахмадад 250 мянган төгрөгийг тус бүр олгодог.

Тэтгэмжийг жилдээ хоёр удаа буюу сар шинэ, үндэсний их баяр наадмын өмнө тус бүр олгодог. Өнгөрсөн жил 80 мянга гаруй ахмад “Насны хишиг” тэтгэмж хүртсэн юм.  

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж