Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн 20.00 цаг хүртэлх мэдээ хүргэж байна.
Улаанбаатар хотод өдөртөө 19-21 градус хүйтэн байна. Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 7-12 метр байх нь ээ.
Баруун аймгуудын нутгаар:
Үүлшинэ. Өдөртөө зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүнээс секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр өдөртөө 28-33 градус, Их нууруудын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор өдөртөө 20-25 градус, бусад нутгаар өдөртөө 10-15 градус хүйтэн байна.
Төвийн аймгуудын нутгаар:
Үүлшинэ, өдөртөө зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүнээс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, голын хөндийгөөр өдөртөө 23-28 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгэ голын хөндийгөөр өдөртөө 18-23 градус, бусад нутгаар өдөртөө 12-17 градус хүйтэн байна.
Зүүн аймгуудын нутгаар:
Үүлшинэ, өдөртөө Хэнтэйн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүнээс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар өдөртөө 21-26 градус, бусад нутгаар өдөртөө 15-20 градус хүйтэн байна.
Говийн аймгуудын нутгаар:
Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар өдөртөө 13-18 градус, бусад нутгаар өдөртөө 7-12 градус хүйтэн байна.