Хошин урлагийн “Х-ТҮЦ” продакшны уран бүтээлчдийн дэлгэцийн ээлжит бүтээл болох “Солиот эх” уран сайхны киног хилийн чанадад буюу монголчууд олноор амьдардаг БНСУ-д гаргахаар болсон байна. Тодруулбал, нэгдүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд 19.00 цагаас SEOUL CINEMA-д, 30-нд BUSAN CINEMA CENTER-д тус тус гаргахаар болжээ.
Хятадын зохиолч Ванг Хэнг Жигийн “Солиот эх” өгүүллэгээс сэдэвлэсэн уран сайхны кино өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр нээлтээ хийснээс хойш хамгийн их орлоготой киногоор нэрлэгдээд байгаа.
“Солиот эх” уран сайхны киноны гол дүрд жүжигчин И.Одончимэг, Т.Бархүү, Д.Цэрэндарьзав, Г.Тэнүүн-Эрдэнэ, Г.Дөлгөөн-Эрдэнэ нар тоглосон. Киноны найруулагчаар гавьяат жүжигчин И.Одончимэг, продюсераар Н.Онон ажилласан бол уг бүтээлийг дэлгэцийн бүтээл болгох албан ёсны гэрээг зохиолч Ванг Хэнг Житэй хийжээ.
Ч.БОЛ