А.Зул олон улсын тэмцээнээс алтан медаль хүртжээ

Хуучирсан мэдээ: 2018.01.19-нд нийтлэгдсэн

А.Зул олон улсын тэмцээнээс алтан медаль хүртжээ

А.Зул олон улсын тэмцээнээс алтан медаль хүртжээ

БНСУ-ын Пёнчан хотод өвлийн олимпийн наадам нээлтээ хийхэд 19 хоногийн хугацаа үлдлээ. Энэ удаагийн олимпийн наадамд манай тэшүүрчид эрхийн нормативийг биелүүлж чадаагүй учраас оролцох боломжгүй болсон.

Тэгвэл тэшүүрчин А.Зул оны өмнөхөн Беларус улсад болсон олон улсын бөөн гараатай тэмцээнээс алтан медаль хүртжээ.

Олон улсын бөөн гараатай “Fun to Mass-Stage 4” уралдаанд Англи, Франц, Беларус, Эстон, Укриан, Монгол зэрэг зургаан орны 50 гаруй тамирчид өрсөлджээ. 16 тойргийн уралдаанд ОУХМ А.Зул 75 оноогоор түрүүлсэн бол Эстон, Укрианы тамирчид удаах байрт орсон байна. Энэхүү тэмцээнд оролцсон зарим тамирчид Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцдог шилдэг тамирчид аж.
Энэхүү тэмцээн 2017 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр Беларуст болсон.

А.Зулын энэхүү амжилт Монголын тэшүүрийн холбооны онцлох амжилтын нэг аж.

Дашрамд дуулгахад, Монголын тэшүүрийн холбооны нэрэмжит шилжин явах цомын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр, маргааш Хандгайтын мөсөн гулгуурын талбайд болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж