УАШТ-ий эхний шатанд 222 шатарчин өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2018.01.19-нд нийтлэгдсэн

УАШТ-ий эхний шатанд 222 шатарчин өрсөлдөж байна

УАШТ-ий эхний шатанд 222 шатарчин өрсөлдөж байна

Монголын шатрын холбооноос насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг (УАШТ) анхан болон хагас шигшээ, шигшээ шат гэсэн гурван үе шаттайгаар зохион байгуулдаг. 

Өнөөдөр Мэдээлэл, технологийн үндэсний паркад УАШТ-ий эхний шат эхэллээ. Тэмцээнд аймаг, дүүргээс шалгарсан эрэгтэй 162, эмэгтэй 60, нийт 222 шатарчин өрсөлдөж байна. Тамирчдын дунд спортын мастер долоо, дэлхийн шатрын холбооны дэд мастер 11, спортын дэд мастер цолтой 17 шатарчин багтжээ. Эндээс эрэгтэй ангилалд эхний 30, эмэгтэйд эхний 20 байрт багтсан шатарчид хагас шигшээд өрсөлдөх эрхтэй болох юм. 

УАШТ-ий анхан шатанд дотоодын чансаагаар эрэгтэй 2100-гаас дээш, эмэгтэй 1800-гаас доош чансаатай тамирчид багтаж байна. 

Монголын шатрын холбоо, Мэдээлэл технологийн үндэсний парк, “Занданшатар” клуб хамтран зохион байгуулж буй УАШТ-ий анхан шат ирэх ням гаригт өндөрлөнө.

Шатрын эрэгтэйчүүдийн 58, эмэгтэйчүүдийн 50 дахь удаагийн УАШТ-ий хагас шигшээ тоглолт гуравдугаар сарын 17-19-ний өдрүүдэд Мэдээлэл, технологийн үндэсний паркад болно. Харин шигшээ тэмцээн тавдугаар сарын 18-27-ны өдрүүдэд Архангай аймагт зохион байгуулагдахаар болжээ. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж