Хятадын Юньнань мужийн Күньмин хотын Цүй Фэншянь хэмээх өндөр настан 30 гаруй жилийн турш тасралтгүй жигнэмэг хийж, улаан хошуут цахлай хооллож байгаа аж. Иймээс хотынхон түүнийг “Цахлайн эмээ” хэмээн нэрийдэх болжээ.
“Цахлайн эмээ” энэ жил 88 нас хүрсэн бөгөөд өглөө бүр үүрийн 05.00 цагт босч, цахлайндаа өглөөний хоол бэлддэг. Эмээ нэг кг гурил дээр мөн нэг кг эрдэнэ шишийн гурил нэмж, жигнэмэг хийн, тэр даруй автобусанд суун, Күньминий үзэмж төгс цэцэрлэгт хүрээлэнд очиж, цахлайнуудад хоолыг нь өгдөг гэнэ. Цахлайнууд эмээг харангуутаа эрхэлж байгаа хүүхэд шиг түүний эргэн тойронд нисэлдэж, биенээсээ өрсөн хооллоцгооно. Тэр байтугай зарим нь бүр түүний толгой дээр суун амардаг аж.
Хүн, цахлайн энэ “зохицол” олон жилийн турш хүмүүсийн гайхашралыг төрүүлсээр иржээ. Иймээс хотын иргэд болон аялагчид тэдний дүр зургийг хараад тэсэлгүй гар утас болон аппаратаа гарган, энэхүү халуун дулаан мөчийг гэрэл зурагт мөнхлөн буулгадаг байна.
Эх сурвалж: CCTV