Mercedes-Benz 2018 оны G-CLASS загвараа танилцуулав

Хуучирсан мэдээ: 2018.01.19-нд нийтлэгдсэн

Mercedes-Benz 2018 оны G-CLASS загвараа танилцуулав

Mercedes-Benz 2018 оны G-CLASS загвараа танилцуулав

Германы авто үйлдвэрлэгч Mercedes-Benz 2018 оны G-Series загварын автомашинаа танилцууллаа. Хайрцаг мэт дөрвөлжин загвар нь төдийлөн өөрчлөгдөөгүй, гэхдээ интерьер загварт нь хэд хэдэн шинэчлэл хийжээ.

Анхандаа G-Wagon нэрээр гарч байсан энэ загвар Mercedes-Benz-ийн хамгийн алдартай бөгөөд хамгийн ашигтай загвар юм. 1979 онд анх зах зээлд нэвтэрсэн G-Class 2016 онд 22 мянган хувь зарагджээ.

2018 оны шинэ загварын хаалганы бариул нь уламжлалт загвартай, зурагдахаас хамгаалагдсан гадаргуутай, арын хаалганд нөөц дугуй суурилуулсан гээд хэвшмэл болсон загвар хэвээрээ. Харин их гэрэл нь LED бөгөөд урьдынхаас ялимгүй урт бөгөөд өргөн болжээ.

G-Class-ын 4 литрийн багтаамжтай хөдөлгүүр нь 422 морины хүчтэй. Жолоодлогын үеэр хүрд дээр байрласан мэдрэгчтэй дэлгэцээр машины зарим функцыг удирдах боломжтой. Хянах самбарыг мөн жолоочийн анхаарлыг сарниулахгүй байдлаар шийдсэн байна. Түүнчлэн алсын замд суудлаа өөрт эвтэй байдлаар тохируулах боломжтой, урд ба арын суудал бүгд эргономик загвараар хийгджээ. Суудал бүр халаагчтай. Хүсвэл массажны горим нэмэлтээр суурилуулж болно. Хөгжимд дурлагсдад зориулж машин дотор долоон чанга яригч суурилуулжээ.

Үнийн хувьд Германы зах зээлд энгийн хувилбар нь 130 мянган ам.доллараар худалдаалагдах гэнэ.

 

С.ЦЭЛМЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж