Загвар өмсөгч, мисс Б.Гэрэлчулууныг Монголын үндэсний олон нийтийн телевизийн “Тусгай салаа” олон ангит киноны ахлах дэслэгч Номингийн дүрээр үзэгчид сайн танина.
Тэрбээр Монголын анхны “Jumping fitness” төвийг нээж, өөрийн хувийн бизнесээ эхлүүлээд байгаа аж. Авьяаслаг бүсгүй хувийн бизнесийнхээ хажуугаар мэдлэг боловсролдоо анхаарч, Удирдлагын академид суралцан, төгсчээ.
Загварын ертөнцөөс гадна телевизийн салбар, хошин урлагийн тайзнаа өөрийгөө сориод амжсан Б.Гэрэлчулуун удахгүй бизнесээ өргөжүүлж, Дархан-Уул аймагт фитнессийнхээ шинэ салбарыг нээхээр төлөвлөжээ.
А.Сүрэн