Хуучирсан мэдээ: 2011.08.12-нд нийтлэгдсэн

Модель дурлал

Эгчмэд гэргийтэй жентельмэн залуус олширч буй нь шинэ Монголын эмэгтэйчүүд улам бүр хүчирхэг болж буйн илрэл гэлтэй. Нөхөр нь хөгшин, эхнэр нь залуу байхыг тэгтлээ юман чинээ санадаггүй атлаа эгчмэд эхнэртэй эрчүүдийг эг маггүй өөлж, шоолоод эхэлдэг нь манай нийгмийн сэтгэлгээний нэг гажуудал ч гэж болохоор. Угтаа хайр сэтгэл байхад нас гэдэг зүгээр л тоо гэдэг уриа энэ асуудлын хариулт нь. Энэ удаад танд бид ээлжит нэгэн ийм хосыг танилцуулах гэж байна. Үндэсний үйлдвэрлэгч “Говь” брэндийн эрэгтэй нүүр царай Э.Энхболд хэмээх загвар өмсөгч залуу сүүлийн үед өвөрмөц төрх, шийдэмгий алхаагаараа загварын ертөнцөд хүч түрэмгийлэх болсон. Энэ гэчихээр олигтойхон эрэгтэй модельгүй болсон манайд үнэлүүштэй, бахархууштай ажил хэрэгч залуу өөрөөсөө нэлээн насаар эгчмэд загвар зохион бүтээгч бүсгүйтэй хамт амьдраад багагүй хугацаа өнгөрч, үрийн зулай үнэрлэснээр дотно харилцаагаа олны нүднээс нууц хаахаа больсон ажээ. “Урлах эрдэм” дээд сургуулийн багш, үзэсгэлэнт дизайнер бүсгүй залуу, царайлаг амрагийнхаа загварын карьерт ч багагүй тус дэмжлэг үзүүлдэг гэнэ.

Эх сурвалж: “Гранд” сэтгүүл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж