Бакиев Белоруст очжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.21-нд нийтлэгдсэн

Бакиев Белоруст очжээ

Уржигдар Киргизийн нийслэл Бишкек болон түүний ойр орчимд болсон үймээн самууны үеэр иргэдийг барьцаалах болох энгийн хүмүүс рүү халдах явдал гарсан билээ. Бишкекийн ойролцоох Маевка тосгонд болсон үймээний үеэр 5 хүн алагдаж 16 хүн шархадсан байна. Мөн Киргизийн орон нутгийн хэмжээгээр хүчирхийлэл улам бүр газар авсаар байна. Ядуу,орон гэргүй иргэд хүчээр бусдын эд хөрөнгийг булаах, газрыг нь өөрийн болгон хуваах зэрэг байдал түгээмэл болсон байна. Баячуудын хөрөнгийг хувааж авах хэрэгтэй гэсэн уриа хаа сайгүй сонсогдох болсон байна. Фермерүүдийн газрыг хуваан авч, өөрсдийн аж ахуйг эрхлэх болсон олон зуун хүмүүсийн дураараа авирлахыг нь зогсоох үйлдэл хийгдэхгүй байгаа юм. Хэдийгээр Киргизийн Түр засгийн газраас нийслэлд эмх журам тогтоосон гэж байгаа боловч нийт нутгаар тайван бус байна.  
Энэ байдалтай холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев Киргизэд байгаа оросын иргэд болон Оросын өмч хөрөнгийг аюулгүй байлгах арга хэмжээ авахыг батлан хамгаалахын сайддаа тушаажээ. Гэхдээ ОХУ-ын Батлан хамгаалахын Жанжин штабын мэдээллээр бол одоогоор Оросын цэргийн обьект болон оросын иргэдийн эсрэг ямар нэг аюул тулгарах нөхцөл гараагүй гэж хэлжээ. Болж өнгөрсөн үйл явдлуудын хандлага чиглэл нь Оросын иргэдтэй холбоогүй гэж тэр баталж байгаа юм.

Энэ цаг үед  Киргизийн ерөнхийлөгчийн албаа өгөөд байгаа Курманбек Бакиев Белорусийн нийслэлд очсон талаар ерөнхийлөгч Лукашенко мэдээлсэн байна. Тэрээр хэлэхдээ Бакиев Белоруст даваа гаригийн орой онгоцоор ирсэн гээд түүний энэхүү гэнэтийн айлчлалыг зохион байгуулахыг холбогдох албаныхандаа даалгасан гэжээ. Лукашенко Бакиевийг гэр бүлийн хамтаар дөрвүүлээ ирсэн гэж байгаа боловч чухам хэн хэнтэйгээ ирсэнийг нь тодруулж хэлээгүй байна. Бусад улсын тэргүүнүүдтэй харьцуулахад Белорусийн ерөнхийлөгч Лукашенко Бакиевийн талаар илүү санаа тавьж байгаагаа ил тод зарлаж байгаа бөгөөд түүнд улстөрийн орогнол санал болгосноо ч хэлж байсан нэгэн юм. Одоогоор Бакиев Минскт байгаа ба түүнд эмнэлгийн үзлэг хийж байна гэж Лукашенко хэлсэн байна.

М.Наст 

Бичлэг үзэх…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж