Хонконгод биткойн арилжаалагчийг таван этгээд залилж, 1.4 сая хонконг доллар буюу 180,000 ам.доллартай тэнцэх мөнгийг нь дээрэмдсэн хэрэг гарсны улмаас цагдаа нар орон даяар мөрдлөг явуулж эхэлжээ.
Хохирогчийн мэдүүлснээр хоёр этгээд түүнтэй WeChat –аар холбогдож, биткойн зах зээлийн үнээс таван хувиар хямд үнээр худалдах санал тавьжээ. Гэмт этгээдүүд хохирогчтой Хонконгийн хамгийн хөл хөдөлгөөн ихтэй Хеннеси гудамжны кофе шопт уулзахаар товлосон байна.
20-40 орчим настай хоёр хохирогч товлосон газраа ирсэн боловч арилжаа болоогүй аж. Гэмт этгээдүүд тэдэнд олон биткойн зармаар байгаагаа хэлж, орой нь дахин уулзахаар товложээ.
Хохирогчид орой нь товлосон газраа очсон боловч биткойн зарна гэсэн хоёр хүн ирээгүй аж. Удалгүй утас нь дуугарахад нөгөө хоёр этгээд төөрсөн учраас 100 метрийн цаана өөр газар хүлээж байна гэжээ. Харин энэ үед баг зүүсэн гурван хүн гэнэт гарч ирэн, цүнхтэй мөнгө, гар утсыг нь булааж аваад, арилж өгчээ. Хохирогч мэдүүлэхдээ дээрэмчид ямар ч зэвсэг хэрэглээгүйг хэлсэн байна.
Хонконгийн цагдаа нар дээрэмчдийг хот даяар эрэн сурвалжилж байгаа боловч олоогүй байна.
Эх сурвалж: the South China Morning Post