БНАСАУ олимпийн өмнө цэргийн парад хийхээр бэлтгэж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2018.01.19-нд нийтлэгдсэн

БНАСАУ олимпийн өмнө цэргийн парад хийхээр бэлтгэж эхэлжээ

БНАСАУ олимпийн өмнө цэргийн парад хийхээр бэлтгэж эхэлжээ

Хойд Солонгосын дэглэм Пёнчаны өвлийн олимпийн өмнө зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ойг угтан цэргийн нүсэр парад хийхээр бэлтгэж эхэлсэн тухай Өмнөд Солонгосын Засгийн газрын эх сурвалж мэдээлсэн байна.

Дипломат ажилтнууд болон батлан хамгаалах салбарын атташе нарт парадыг үзэж сонирхох урилга илгээж эхэлсэн гэж CNN мэдээлжээ. Түүнчлэн Хойд Солонгосын талаарх мэдээ нийтэлдэг NK News цахим хуудас Пхеньянд парадын бэлтгэл эхэлснийг гэрчлэх хиймэл дагуулын зургуудыг дэлгэсэн байна.

Цэргийн парадад тус улсын 12 мянган цэрэг оролцох бололтой.

Хойд ба Өмнөд Солонгосын тамирчид Пёнчаны олимпод нэгдсэн тугийн дор жагсахаар санал нэгдсэн. Солонгосын хойгийн байдал намжиж буй энэ цаг үед Хойд Солонгос цэргийн парад зохион байгуулахаар бэлтгэж буй нь олон улсын зүгээс шүүмжлэл дагуулж байгаа юм. АНУ болон Японы зүгээс Хойд Солонгосыг хугацаа хожих тактиктай олимпод оролцож байж болзошгүй гэж сэжиглэж буйгаа илэрхийлсэн билээ.

Хойд Солонгосын талаас 230 хөгжөөн дэмжигч охид, 140 урлагийн төлөөлөл, 30 гишүүний бүрэлдэхүүнтэй таэквондогийн баг гээд 550 хүний бүрэлдэхүүнтэйгээр олимпод оролцох юм. Тэдний түрүүч нь нэгдүгээр сарын 25-нд Өмнөд Солонгост очих аж. Мөн гуравдугаар сард болох өвлийн паралимпийн наадамд Хойд Солонгосын 150 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцох юм байна.

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж