UGG уламжлал эвдсэн цоо шинэ загваруудаа танилцуулав

Хуучирсан мэдээ: 2018.01.19-нд нийтлэгдсэн

UGG уламжлал эвдсэн цоо шинэ загваруудаа танилцуулав

UGG уламжлал эвдсэн цоо шинэ загваруудаа танилцуулав

Австралийн алдарт UGG брэнд Францын Y-Project загварын ордонтой хамтран шинэ коллекцио танилцууллаа.

Парисын загварын долоо хоногийн тайзнаа толилуулахдаа тэд UGG-ийн уламжлал эвдсэн цоо шинэ загваруудыг жийнс, сул, том загвартай хүрэмтэй хослуулсан байв.

Хэвшмэл болсон загварыг халж, хэлхгэр сул бөгөөд өвдөг давсан урт түрийтэй, гурван давхар түрийтэй гээд ердийн бус, өвөрмөц загварууд бүтээжээ.

Ирэх намраас худалдаанд гарах эдгээр загвар 195-995 фунт стерлинг буюу 300-1400 ам.долларын үнэтэй байх аж.

 

 

 

С.ЦЭЛМЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж