Засгийн газар тэтгэвэр нэмэгдүүлэх талаар хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2018.01.19-нд нийтлэгдсэн

Засгийн газар тэтгэвэр нэмэгдүүлэх талаар хэлэлцэнэ

Засгийн газар тэтгэвэр нэмэгдүүлэх талаар хэлэлцэнэ

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. 13 цагт эхэлсэн энэ өдрийн хуралдаанаар ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэх аж.

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын үед ахмад настнуудын тэтгэврийг 30 орчим хувиар нэмэх шийдвэрийг 2017 онд гаргасан юм. Засгийн газар 2018 оны төсвийн хуулийг төслийг боловсруулахдаа тэтгэвэр нэмэгдэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг суулгасныг УИХ баталгаажуулж, баталж өгсөн. Нийтдээ 150 орчим тэрбум төгрөгийг нэмэлтээр суулгасан байдаг.

Мөн хуралдаанаар нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг нэмэгдүүлэх, улсын нөөцөөс өвс тэжээл гаргах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж