Хуучирсан мэдээ: 2011.08.12-нд нийтлэгдсэн

Ээжийн хаялга

Амьдралд эмэгтэй хүний гуйвшгүй хатуу зан, хатан зориг ямархан байдгийг энэ биеэрээ туулж буй ганц бие амьдралаараа харуулж яваа эрхэм гишүүн Д.Арвин нэртэй хурандаагийн охин гэсэндээ эршүүд, эрэмгий зангаараа алдартай нэгэн. Насаараа барилгын цэргийн ангид ажиллаж, удирдах дээд албыг нь хүртэл хашиж явсан Дашжамц хурандаа хайртай охиноо гараасаа хөтөлсөөр хатуу, бэрх энэ салбарт идээшүүлж, хүмүүжүүлсэн нь Д.Арвин хатагтайг ийм хатуу, чанд болгосон биз ээ. Хар залуугаасаа олон харчуудын дунд барилга байшин гэж явсаар залуу насаа үдсэн тэрбээр зах зээлийн эхэн үед чухамдаа барилгын салбарт бизнес эрхэлж хөрөнгө мөнгө хуримтлуулж хураасан нэгэн. Их хуралд гурвантаа дараалан ялалт байгуулж, мандат өвөрлөөд буй тэрбээр улс төрд орсноосоо хойш “Их-Өргөө” барилгын компаниа газар дээрх ганц хүү Оддоо өвлүүлсэн. Сагсан бөмбөгийн хоббитой, спорт урлагт элэгтэй эрхэм гишүүний ганц хүү гадаадад эзэмшсэн өндөр боловсрол, хатуу ээжийн чамбай хүмүүжил, хүний ганц хүүгийн өндөр үүрэг хариуцлагаар ээжийнхээ бизнесийг муугүй авч явдаг бөгөөд энэ удаад Яармагт баригдахаар товлогдсон дөрөвдүгээр амаржих газрын барилгыг барих тендерт “Их-Өргөө” компаниа ялалт байгуулж, төр засгийн өндөрлөгүүдтэй тууз хайчилсан нь төрд өндөр алба хашиж буй түшээ ээжийнх нь нөмөр түшиг хэр зангарагтайг харуулсан хэрэг боллоо. Эрхэм гишүүний бэр гадаадад боловсрол эзэмшсэн бүсгүй байдаг нь Д.Арвин хатагтайн ганц хүүд том түшиг тулгуур болдог байна.

Эх сурвалж: “Гранд” сэтгүүл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж