Д.Эрдэнэтуяагийн 10 жил

Хуучирсан мэдээ: 2011.08.12-нд нийтлэгдсэн

Д.Эрдэнэтуяагийн 10 жил

Монголын загварын акулуудын нэг, цагтаа “Улаанбаатар”-ын сайхан бүсгүйгээр шалгарч явсан Д.Эрдэнэтуяа хатагтай мэргэжилдээ үнэнч үлдэж, хоббигоо бизнес болгон өргөжүүлсэн дайчин бүсгүйчүүдийн нэг. Бизнесээрээ овоглодог цөөхөн эмэгтэйчүүдийн нэг тэрбээр загварын тайзнаас ихэмсэг, бардмаар бууж шавь нараараа илүүтэй бахархах болсоор удаж байгаа. Атаа жөтөө, хов жив арвинтай хувцас загварын ертөнцөд сонсч, дуулаагүй нэр хоч, хэл үг гэж түүнд байхгүй гэж болно. Баахан эршүүд, хэнэггүй хэмээх тодорхойлолтыг авдаг хатагтай Д.Эрдэнэтуяа “Эра” төвийнхөө 10 жилийн ойг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-нд Баянголд урлаг соёл, улс төрийнхнийг цуглуулан нижгэр тэмдэглэн өнгөрүүлжээ. Хар багаасаа энэ ертөнцөд хөл тавьж, хорь шахам жилийг элээж буй тэрбээр сүүлийн үед загварын хоббигоосоо уйдаж, арай өөр зүйлд анхаарлаа хандуулах болжээ. АН-ын байраар байн байн эргэлдэх болсон загвар өмсөгч бүсгүй “Эра” төвдөө зөвлөхөөр ажиллаж байгаа бөгөөд Хүүхэд залуусын гоо зүйн боловсролын төв байгуулан хамаг анхаарлаа шинэ залуу үеийг гоо зүйн хүмүүжилтэй болгоход зориулах болсон гэнэ. Оюунлаг гоо сайхан хэмээх илтгэлийн уралдаан зарлаж хажуугаар нь уламжлалт “Бяцхан модель”-ийн тэмцээнээ зохион байгуулах гээд мисс бүсгүй тун ч ажил ихтэй хаврыг үдэж байна. Баттай эх сурвалжийн мэдээгээр тэрбээр АН-ын идэвхтэй гишүүдийн нэг бөгөөд “Монгол хүн-2020” эрдэм боловсролтой монгол хүн” ажлын хэсэгт ажиллаж байгаа юм байна.

Эх сурвалж: “Гранд” сэтгүүл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж