Япон бүсгүйн түүхийг хоёр өдөр толилуулна

Хуучирсан мэдээ: 2018.01.19-нд нийтлэгдсэн

Япон бүсгүйн түүхийг хоёр өдөр толилуулна

Япон бүсгүйн түүхийг хоёр өдөр толилуулна

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа энэ амралтын өдрүүдэд Италийн нэрт хөгжмийн зохиолч Ж.Пуччинийн “Чио чио сан” дуурийг хоёр өдөр дараалан тоглохоор болжээ. 

“Эрвээхэй хатан” буюу Чио Чио Сан япон бүсгүйн гайхамшигт дүрийг гГавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг болон залуу дуучин Б.Энхнаран нар бүтээх аж.

Дорнын үзэсгэлэнт бүсгүйн хашийн тунгалаг царай эрвээхэй хоёр нүдэнд сэтгэл алдан хөтлөгдөх Америкийн тэнгисийн цэргийн флотын дэслэгч хоёрын хайр дурлалын гунигт бөгөөд хатан зоригт бүсгүйн түүхийг энэхүү дуурьт өгүүлдэг.  

“Чио Чио Сан” дуурь анх 1904 онд Италийн Милан хотод тоглогджээ. Харин манай тайзнаа анх 1967 оны дөрөвдүгээр сард Д.Лхасүрэн найруулж, Б.Дамдинсүрэн, Ж.Чулуун нар удирдаж, үзэгчдийн хүртээл болгосон түүхтэй. Одоо энэхүү дуурь 51 дэх жилдээ тоглогдох гэж байна.

“Чио Чио Сан” дуурь

2018.01.20 

  • Үзэсгэлэнт бүсгүй Чио Чио Сан: гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг
  • Дурлалт залуу: Пинкертон Г.Шижирболд
  • Сузуки: Ж.Энхмаа
  • Кетэ: М.Даариймаа
  • Шарплес: Л.Болдцэрэн
  • Город: М.Даваадорж
  • Ямадорид: С.Бат-Эрдэнэ
  • Бонзад – Э.Бумхүү
  • Комиссард –Б.Алтанхуяг

2018.01.21

  • Үзэсгэлэнт бүсгүй Чио Чио Сан: Б.Энхнаран  
  • Дурлалт залуу: Пинкертон Б.Гомбо-Очир
  • Сузуки: Гавьяат жүжигчин Р.Доржхорол
  • Кетэ: М.Даариймаа
  • Шарплес: Л.Болдцэрэн
  • Город: М.Даваадорж
  • Ямадорид: С.Бат-Эрдэнэ
  • Бонзад – Э.Бумхүү
    Комиссард –Э.Амарсайхан тус тус тоглоно. 

Мэргэжлийн дуучдаас хоолойн өндөр цар хүрээ, яруу тод жүжиглэлтийг өндөр түвшинд шаарддаг энэ бүтээлийг тэр болгон дэлхийн театрууд зориглон тавьдаггүй байна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж