Жолооч нар Яармаг руу хямд шатахуунд дугаарлаж байна

Хуучирсан мэдээ: 2018.01.19-нд нийтлэгдсэн

Жолооч нар Яармаг руу хямд шатахуунд дугаарлаж байна

Жолооч нар Яармаг руу хямд шатахуунд дугаарлаж байна

Шатахуун импортлогчид болон төр, хувийн хэвшлийн байгууллагын хамтарсан Үнийн зөвлөл өчигдөрхөн АИ-92, А-80 шатахууны үнийг нэмэхгүй байх талаар шийдвэр гаргаж, холбогдох байгууллагуудад зөвлөмж хүргүүлсэн байтал өнөөдөр зарим компаниуд АИ-92, А-80 бензинээ нэмэгдсэн үнээр зарж байна. 

Үнийн зөвлөл шатахуун импортлогч компаниудыг А-95, А-98, Евро-5 зэрэг шатахууны үнээ 110-150 төгрөгөөр нэмснийг хэвээр нь үлдээхээр тохиролцож, бусад өргөн хэрэглээний бензиний үнийг нэмэхгүй гэдэг дээр уг нь санал нэгдсэн юм. Гэтэл байдал өөр байна. 

Энхтайвны гүүрний баруун талд байрлах “Петровис” ХХК-ийн шатахуун түгээх станц. 2018.01.18  11.00

Энхтайвны гүүрний баруун талд байрлах “Петровис” ХХК-ийн Шатахуун түгээх станцын А-95, А-98 бензиний үнэ өмнөх үетэй харьцуулахад нэмэгджээ. Тодруулбал, энд А-98 2030 төгрөг, А-95 1970 төгрөгөөр зарагдаж байгаа бол АИ-92 бензинийг 1630 төгрөгөөр борлуулж байна.

Харин А-92 буюу Евро-5 стандартын шатахууныг 1940 төгрөгөөр худалдаалж байв. Тус ШТС-ын түгээгчийн хэлснээр “Нөөц хангалттай байгаа учраас ямар нэг хязгаарлалт хийгээгүй. А-98, А-95 болон Евро-5 стандартын шатахууны үнийг хэд хоногийн өмнөөс нэмсэн. Дахиж үнэ нэмээгүй” гэсэн тайлбар өглөө.

“Петрожамп” ХХК-ийн түгээх станц.  2018.01.18  11.30 цаг

Тус ШТС-тай ойролцоо байрлах “Петрожамп” ХХК-ийн колонк АИ-92 бензинийг 1800, дизель түлшийг 1820 төгрөгөөр худалдаж байв. Түгээгчээс яагаад үнээ нэмсэн талаар тодруулахад, “АИ-92 шатахууны үнийг гурав хоногийн өмнө нэмж, 1800 төгрөгөөр худалдаалж эхэлсэн. Үнэ нэмсэн талаар би тодорхой мэдээлэлгүй байна” гэсэн тайлбар өгсөн юм.

Жолооч нарын дунд "Яармагт АИ-92-ыг 1600 төгрөгөөр зарж байна. Энэ нь хамгийн хямд үнэ тул дараалал үүсчээ" гэсэн яриа гарсан байв. Энэ дагуу Яармагт буюу ОХУ-ын “Востокнефтегаз” ХХК-ийн үйлдвэрийн дэргэд байрлах “Ай Си, Ай Си” ХХК-ийн ШТС-д очлоо. Үнэхээр л энд төв замаас эхлээд колонк хүртэл урт дараалал үүссэн байв. Тус ШТС АИ-92 бензинийг 1600 төгрөгөөр худалдаалж байна.

ШТС-ийн түгээгч “Өглөөний 04.00 цагаас эхлэн ачаалалтай ажиллаж байна. Бусад ШТС-уудаас хямд үнээр борлуулж байгаа болохоор тэр байх. Манайх ганцхан АИ-92 шатахуун борлуулж байгаа” гэлээ. 

 Яармагийн гүүрний дэргэд байрлах “Ай Си Ай Си” ХХК-ийн ШТС.  2018.01.18  11.30 цагЯармагийн гүүрний дэргэд байрлах  “Ай Си Ай Си” ХХК-ийн ШТС. 2018.01.18  11.30 цаг

 “Ай Си Ай Си” ХХК-ийн ШТС. 2018.01.18  11.30 цаг

Тайлбар: 2018 оны нэгдүгээр сарын 08-ны өдөр болон
2018 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн ШТС-ын үнийг харьцуулав

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж