Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос U18 насны улсын аварга шалгаруулах тэмцээнийг (УАШТ) нэгдүгээр сарын 15-19-ний хооронд “Буянт-Ухаа” спортын ордонд зохион байгууллаа.
Энэ удаагийн УАШТ-д хот, хөдөөгийн эрэгтэй 26, эмэгтэй 10 багийн тамирчид оролцлоо. Энэхүү тэмцээн “Отгонтэнгэр” их сургуулийн нэрэмжит болгон зохион байгуулагдсан бөгөөд эрэгтэй, эмэгтэй шилдэг тоглогч болох М.Өлзий-Орших, н.Цэлмэг болон н.Булган нарыг тус сургуульд үнэгүй суралцах эрхээр шагнажээ.
Тэмцээний дүн:
Эрэгтэй:
- Алтан медаль: Б.Үүрдсайхан дасгалжуулагчтай “Багануур ST”
- Мөнгөн медаль: Д.Лхагваа дасгалжуулагчтай “Ирээдүй” цогцолбор сургуулийн баг
- Хүрэл медаль: Баттогтох дасгалжуулагчтай Говьсүмбэр аймгийн баг
Эмэгтэй:
- Алтан медаль: Гэрэлт-Од дасгалжуулагчтай Хан-Уул дүүргийн 52 сургуулийн баг
- Мөнгөн медаль: Б.Пүрэвсүрэн дасгалжуулагчтай Баянгол дүүргийн баг
- Хүрэл медаль: ОУХМ Д.Гүржав дасгалжуулагчтай Дархан-Уул аймгийн баг
Шилдэг тоглогч:
- Эрэгтэй: М.Өлзий-Орших (Багануур ST)
- Эмэгтэй: Цэлмэг (Хан-Уул)
Шилдэг дасгалжуулагч:
- Б.Үүрдсайхан (Багануур ST), Д.Лхагваа (“Ирээдүй” цогцолбор), Гэрэлт-Од (Хан-Уул), Баттогтох (Говьсүмбэр), Б.Пүрэвсүрэн (Баянгол), Д.Гүржав (Дархан-Уул)
Гарааны таван тоглогч:
Эрэгтэй: Төвийн тоглогчоор Батзаяа (Завхан), хүчний тоглогчоор н.Ихбаяр (Багануур ST), довтлон тоглогчоор н.Мөнхтөр (“Ирээдүй” цогцолбор), хамгаалан тоглогчоор н.Мөнх-Оргил (Говьсүмбэр), холбон тоглогчоор н.Дашравдан (“Ирээдүй” цогцолбор)
Эмэгтэй: Төвийн тоглогчоор Булган (Хан-Уул), хүчний тоглогчоор н.Эрдэнэ-Од (Дархан-Уул), довтлон тоглогч н.Гэрэлмаа (Баянгол), хамгаалан тоглогч н.Болортуяа (Дархан-Уул), холбогчоор н.Анужин (Дархан-Уул) тус тус шалгарсан байна.
Ч.БОЛОР