Олон улсын санхүүгийн үнэлгээний байгууллага “Moody’s Investors Service” Монголын Засгийн газрын урт хугацааны зээлжих зэрэглэлийг Caa1 зэрэглэлээс B3 руу болгон өсгөжээ. Харин богино хугацааны зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээж, тогтвортой хэмээн үнэлжээ.
Монгол Улсын засгийн газрын зээлжих зэрэглэл өсөхөд нөлөөлж буй хүчин зүйлс нь гадаад өрийг төлөх чадвар, өрийн хэмжээ болон түүхий эдийн үнийн хэлбэлзлээс хамааралтай зээлийн эрсдэлийн үнэлгээ юм.
Монгол Улсын Засгийн газар 2017 оны эцсээр Хөгжлийн банкны гадаад бондыг эргүүлэн төлөх, дахин санхүүжүүлэх төлөвлөгөө боловсруулж, төсвийн алдагдлыг бууруулах хавсарсан арга хэмжээ авч, түүхий эдийн үнийн гэнэтийн ашгаас үүдэлтэй мөчлөг дагасан эдийн засгийг халах арга хэмжээ авч чадсан. Одоогийн байдлаар Монгол Улс ОУВС-тай хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа. Хэрэв хөтөлбөр амжилттай болвол түүхий эдийн үнийн хэлбэлзлээс үүдэлтэй эдийн засаг санхүүгийн тогтворгүй байдлыг бууруулна гэж тооцоолж байгаа.
Монгол Улсын Засгийн газрын B3 зээлжих зэрэглэлийн тогтвортой үнэлгээнд тодорхой эрсдэл бий. Эдийн засгийн шинэчлэлийн арга хэмжээнүүд нь түүхий эдийн үнийн хэлбэлзлээс үүдэлтэй савлалтыг арилгахад үр нөлөөтэй байж болох ч зээл төлөх чадвар болон гадаад өрийн дарамт хэвээр үлдэж магадгүй юм.
Эх сурвалж: moodys.com