#MuseumSelfie аянд оросууд нэгдэв

Хуучирсан мэдээ: 2018.01.19-нд нийтлэгдсэн

#MuseumSelfie аянд оросууд нэгдэв

#MuseumSelfie аянд оросууд нэгдэв

Нэгдүгээр сарын 17-ны Лхагва гаригт дэлхий даяар тэмдэглэсэн #MuseumSelfie аянд оросууд нэгдлээ.

#MuseumSelfie аяныг 2014 оноос улс орнууд тэмдэглэж байгаа юм. Энэ өдөр олон нийтийн сүлжээний хэрэглэгчид музей үзэж, үзмэрүүдийн дэргэд авсан зургаа хаштагтайгаар сүлжээнд тавьдаг юм. ОХУ-ын Соёлын яам болон соёл, урлагийн мэдээллийн Культура.РФ портал энэ өдрийг тэмдэглэх санаачилгыг энэ жил өрнүүлсэн бөгөөд зургуудаа Instagram, Facebook, Twitter-ээс гадна Оросын өөрийн ВКонтакте, Одноклассники сүлжээнд тавихыг уриалжээ.

#MuseumSelfie аянд Оросын 12 музей нэгджээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж