ОХУ-ын төсвийн алдагдал ДНБ-ий 1,5 хувьд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2018.01.19-нд нийтлэгдсэн

ОХУ-ын төсвийн алдагдал ДНБ-ий 1,5 хувьд хүрчээ

ОХУ-ын төсвийн алдагдал ДНБ-ий 1,5 хувьд хүрчээ

2017 оны эцсийн дүнгээр ОХУ-ын төсвийн алдагдал ДНБ-ий 1,5 хувьд хүрсэн хэмээн тус улсын Сангийн сайд Антон Силуанов “Гайдарын форум”-ын үеэр мэдэгдлээ.

“2017 оны гүйцэтгэлээр төсвийн алдагдал 1,5 хувьтай байна. Өнгөрсөн оны төсвийн алдагдал ДНБ-ий 2,5 хувьд хүрнэ гэж тооцоолж байсныг бодоход сайн үзүүлэлт” хэмээн тэрбээр хэлсэн байна.

Харин энэ 2018 оны төсөөллийг хоёр хувиас бага алдагдалтай байх тооцоо хийснийг сайд хэлжээ. Гэхдээ эдийн засгийн одоогийн нөхцөл байдал өөрчлөгдөхгүй бол хэмээн тодотгожээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж