Эрэн сурвалжилж байсан 19 тээврийн хэрэгслийг олжээ

Хуучирсан мэдээ: 2018.01.19-нд нийтлэгдсэн

Эрэн сурвалжилж байсан 19 тээврийн хэрэгслийг олжээ

Эрэн сурвалжилж байсан  19 тээврийн хэрэгслийг олжээ

Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст энэ долоо хоногийн ажлын өдрүүдэд 1174 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэний 909 нь зам тээврийн ослын дуудлага байжээ.

Ослын улмаас 35 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтэж бэртсэний 12 нь бага насны хүүхэд байсан аж. 

Улсын болон орон нутгийн чанартай авто замд ноцтой зам тээврийн ослын улмаас хоёр хүний амь нас хохирч, зургаан хүн гэмтсэн байна. Төв, Сэлэнгэ аймгуудад хүний амь нас хохирсон эдгээр осол гарчээ. 

Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл, явган зорчигч мөргөж гэмтээсэн 16, мөргөлдөх хэлбэрийн 31, үл хөдлөх зүйл мөргөсөн буюу онхолдох хэлбэрийн дөрвөн осол байна. 

Мөн энэ долоо хоногт ослын газраас зугтаасан зэрэг зөрчилтэй, эрэн сурвалжлагдаж байсан 19 тээврийн хэрэгслийн эзэн холбогдогчийг олжээ. 

102-ын бусад мэдээ

  1. 2018 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн 09 цаг 30 минутын орчимд "Нарантуул" олон улсын худалдааны төвд байрлах автомашины зогсоол дээр Toyota Pruis маркийн автомашины жолооч Б автомашин дотроо угаартаж, ухаангүй болсон байсныг Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч нь Б.Батцоож хойшлуулшгүй арга хэмжээ авч, эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлэн, амь насаа алдахаас нь урьдчилан сэргийлж чадсан байна.

  2. Орхон аймгийн нутаг Говил баг, Вокзалын 1-р байрны 4 давхрын тагтан дээрээс иргэн С нь согтуугаар амиа хорлох үйлдэл гаргах гэж байсныг тус аймгийн Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Л.Зоригтбаатар, олон нийтийн цагдаа О.Буд нар албан үүргээ гүйцэтгэж, эргүүлээр ажиллах үедээ шуурхай ажилласны үндсэн дээр иргэн С-ийн үйлдлийг таслан зогсоож, эрдэнэт хүний амь насыг аварсан байна.

  3. 2018 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр СБД-ийн нутаг Хөгжим, бүжгийн коллежийн зүүн замд хоёр хүн зодолдож, нэг нь автомашинтай зугтсан хэргийг СБД-ийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад Н.Алтанхуяг шуурхай эрэн сурвалжилж, шалгахад иргэн Н нь өөрийн төрсөн эцэг Ц-г хутгалж, зугтаасныг илрүүлсэн байна.

  4. Нэгдүгээр сарын 15-ны 23 цагийн орчимд Хан-Уул дүүргийн Нисэхийн тойргийн постод үүрэг гүйцэтгэж байсан 2 алба хаагч хяналт шалгалт хийж байх хугацаандаа Toyota Pruis маркийн автомашиныг шалгахад жолооч, зорчигч нь мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон, тээвэрлэж явсныг илрүүлжээ. 

Э.Ариун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж